Өнөөдөр хүн төрөлхтөн асар арвин их
үйлийн үрийн сан хөмрөг тээж явна. Энэ сан хөмрөг нь дотроо маш олон янз.
Нийтийн үйлийн үр, хувийн үйлийн үр гэх мэт. Энэ хуулийг аль эрт мэдэрсэн ард
түмэн бол Монголчууд юм. Монгол бол цөөхөн хүн амтай хирнээ Орос, Хятад хоёр их
гүрний дунд тусгаар улс хэвээрээ найр наадам тасрахгүй жарган суух гайхамшигт
ард түмэн билээ. Уул нь түүхэндээ дэлхийг донсолгож явсан ч энергийн урсах
хуулийг мэддэг хаадууд нь хүрсэн амжилтаа үйлийн үр маягаар хадгалхаар
шийдэцгээсэн байна. Энерги ус хоёр адилхан шинж чанартай. Ус үргэлж өндрөөс нам
руу урсдаг. Энерги ч агуу ихээс оргүй хоосон руу байнга тэмүүлдэг. Амжилтаа
хадгалахыг зорьсон хаад маань бурханы шашны үйлийн үрийн сургаалын дагуу хамаг
хүчээ буян нүглийн дэнсэн дээрхи буян гэсэн талд нь хаяжээ. Одоо Монгол орон
дотроосоо нууцлаг хүчийг агуулсан хэн ч халдашгүй дагшин орон болсон байдаг.
Энэ нь үйлийн үрийн хуулийг жирийн ардаас эхлээд улс орны бодлогод ашиглаж
байсны жишээ юм.
Монгол хүн нэг итгэсэн зүйлдээ
мохошгүй үнэнч байдаг. Өвөг дээдэс маань үйлийн үрийн хуульд итгэсэн. Тиймд тэд
өөрсдөө харийн түрэмгийлэлд хааяа ордог байсан ч хойч ирээдүйгээ бодоод
энэрэнгүй өршөөнгүй сэтгэлээ өчүүхэн ч гуйвуулаагүй. Энэ үйлийн үр нь эх оронч
цогтой охид хөвгүүдийг цаг цагт нь төрүүлж өгсөөр ирсэн юм. Энэрэнгүй сэтгэлийн
хүчийг мэдэрсэн нэгэн бээр "Ар
халхын буян заяа барагдах учиргүй" хэмээн тунхагласан байдаг.
Зарим хувь хүнд ирэх үйлийн үрийн
дараалал нь хэт их уртасч энэ насанд хийсэн үйлийн үрээ энэ насандаа амсаж чадхааргүй
арвин болсон байдаг тул ажигч хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. Хэн нэгэн хичнээн
муу зүйл хийвч амьдрал нь улам л дээшлээд байх үзэгдэл байдаг. Тэр үйлийн үрийн
гадна орхигдож байгаа юм бишээ. Урд насны буяныхаа үрийг амсаж яваа хүний л нэг
юм.
Хийсэн үйлийн үр эзэндээ цагаа
болхоор жаргал болон ирэх үү? зовлон болон ирэх үү? гэдэг нь маш бодитой зүйл
билээ. Үйлийн үрийн ерөнхий хэв шинжээр баримжаалж тухайн сүнс дараа насандаа
тэнгэр болох уу? асури болох уу? хүн болох уу? хаана хэнийд төрөх вэ? гэх маш
олон асуудлууд автоматаар шийдэгддэг. Дорно дахины үзлээр 49 хоног дотор
шийдэгддэг ч гэдэг. Энэ маягаар зургаан зүйл амьтдын шилжилт хөдөлгөөн үйлийн
үрийн их орчлийг бий болгон энэ их үймээн хэзээ ч дуусахгүй мэт нүд
эрээлжлүүлнэ.
Үйлийн үрийн хуулийг ойлгох нь
гэгээрэл, амар амгалангийн уулын бэл буюу үндэс суурь болж өгдөг. Үйлийн үрийн
хуулийг сансарын хүрдэн доторхи амьдралыг эмх журамд оруулах хууль гэж болно.
Үүнийг ойлгосноор хувь хүний өөрийнх нь зовлонгийн уналт зогсож, мунхагийн
дэггүйтлээ хазаарлаж авдаг.
Гэхдээ үйлийн үрийг ойлгосноор
гэгээрэл, амар амгалангийн уулын оройд гарчихаж байгаа юм биш. Харин бэлээс хяр
хүртэлхи замд гархад бэлэн болж байгаа нь тэр. Энэ зам ямар зам бэ? хэмээвэл
үйлийн үрийн ахуйгаас ангижрах зам юм.
Үйлийн үр өмнө нь яагаад бодит
байсан юм болоо. Үйлийн үр хүний сүнсний дурсамж эд эсэд кодлогдож үлдээд
байдаг болхоор нэхэл хатуутай цохож ирээд байдаг. Одоо бурхадын аргыг судлахаас
өөр аргагүй болно. Бурхан бол үйлийн үрээс ангид амьдрагч нэгэн билээ. Дорно
дахинд "Бурхан бээр хүн хөнөөсөн ч үйлийн үрийг нь амсахгүй" гэх үг
байдаг. Бид яаж тийм болох вэ. Түүх сөхлөө олон хүн бурханы хутгийг нэг
насандаа амжиж олоод гэгээрчээ. Бурханы хутагийг олоох гэхэд бас эндүүрэх
талтай харин дотроосоо нээх гэвэл зөв болох байх. Тэдний зарим нь нэг шөнийн
дотор гэгээрчээ. Зарим нь зүгээр явж байгаад хоромын дотор гэгээрсэн байх юм.
Бурханы хутагийг дотроосоо нээх гол зарчим
нь бурханлаг ахуйгаас шинээр төрөх явдал юм. Бурханлагаас сүнсээ болон бүх
зүйлээ шинээр төрүүлж чадвал нөгөө сүнсний санах ой, үйлийн үр зэрэг үзэгдлүүд
ор мөргүй болох аж. Энэ үед хүнд юу тохиолдох вэ? гэвэл хийж байгаа ажил үргэлжилж
л байна. Өмссөн зүүсэн хэвээрээ харин дотоод мөн чанараасаа гэрэлтсэн нэгэн
болно.
Үүний тулд эхлээд бясалгалд явбал
өлзийтэй. Тэнд очоод бурханлагийн төрөлт гэдэгтэй ямар нэг хэмжээгээр нүүр тулж
үзнэ. Тэнд байхдаа амссан зүйлээ юу гэдгийг хэлж чадамгүй оргазмыг амсана.
Дараа нь бясалгалаас ирнэ. Нэг сайхан дурсамж эсвэл байнга хийж байдаг нэг дасгал
чирсээр гэртээ ирнэ. Энэ бол шижүүрээс нь бариад авлаа гэсэн үг.
Одоо энэ бурханлагаас төрөх төрөлтөө
байнгын болгоход анхаарах хэрэгтэй. Бясалгалын тусгай аргаа яаралтай хаяж
амьдралын хором бүрт мөн хийж буй бүх үйлдэлдээ бясалгалыг шингээхийг хичээ. Энэ
тал дээр ихэнхи бясалгалчид алддаг. Уул нь сэрэх гэж суниадаг шиг бясалгаж
эхэлсэн байдаг. Гэтэл энгийн нойрноос сэрэх агшинд олон суниах зохисгүй. Үүнтэй
адил бясалгалыг насан туршийнх болгох нь зохисгүй.
Яг юун тухай яриад байна гэхээр арай
хийн олсон мэдрэмжээ хором бүрийнмэдрэж болгох бас мөнхийн болгоход анхаар
гэсэн үг. Энэ нь цаанаа хором бүрийн ухамсрыг шаардаж байна. Яваандаа энэ бурханлагийн төрөлтүүд чинь бүхэл
оршихуйн давтамжтай хөл нийлүүлэх болно. Бүхэл оршхуйн давтамж ойролцоогоор 50гц-60гц
байдаг. Минутанд 3000 удаа төрөх мэдрэмж гэсэн үг. Бурхан бээр нэг аяга шөл
идэхэд бурханлаг ахуйгаасаа арван мянган удаа төрлөө гэсэн үг. Тэр шөл нь
бурханы хувьд юуны мах, хэн хийсэн, шинэ үү муудсан уу гэдэг нь огт хамаагүй
болж байгаа юм.
Ийм оршихуйд ялгаварлах болон дасах
үзэгдэл явагдаж амждаггүй. Олон ч бясалгагч нар олон ч жил үл ялгаварлал болон
үл дасхыг өөртөө төлөвшүүлэх гэж олон ч багны эзэд болцгоосон доо. Бүх асуудал
Бурханлагаас тасралтгүй төрөхөд л байсан байна.
Мял богдод хор уулгахад Мял богд
"Наад хор чинь намайг хордуулж чадахгүй" гээд байсан нь агуу
төрөлттэй нь холбоотой юм.
Үл ялгаварлан энэрхүйн их сан
Жанрайсиг
Бүхнийг болгоогч эзэн Манзушир
Агуу хүчийг эрхшээгч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Лувсандагва нарын өлмийд
сөгдмүй.
No comments:
Post a Comment