Тантрын бясалгал арга барилыг
амьдралынхаа мөч хором бүрт баримтласнаар бурханы хутагийг нэгэн насандаа олж
чадсан хүмүүсийн том жишээ нь эртний Энэтхэгийн тантрын 84 шид бүтээлчид юм. Тэдний аж байдлыг харахад
янз бүрийн нийгмийн давхрагын хүмүүс байдаг. Мөн тэдний мэргэжил, ажил төрөл ч
тухайн үеийнхээ бүх л төрлийг хамарсан байдаг. Эндээс мөн чанарын бурхадын
бидэнд заах хичээлийг харж болно. Хэрэв та Жүрхэн овогт төрсөн бол хүлээцтэй
байх гэж оролдох нь идэвхийлэл, хэрэв Манан баарин овогт төрсөн бол тачаалыг
дарах бясалгал хийх идэвхийлэл, мөн Барлус омогт төрчихөөд мацагтан болох гэвэл
бас идэвхийлэл гэдгийг үзүүлжээ. Тантрын ёсны үзэл баримтлалаар гэгээрсэн
тэдгээр будда нар ус шиг уян хатан хэв маягыг дагадаг. Тэд өнөөдөр бидний дунд
үл анзаарагдам амьдралаар амьдарсаар байгаа бөгөөд Монгол оронд бүгд ээлжлэн
төрцгөөсөн гэдгийг онцолмоор байна. Сүүлийн үед барууны орнуудад Бурханы шашин
дэлгэрч эхлэж байгаатай холбоотойгоор тэр зүгт ихээр төрцгөөж байгаа билээ.
Ингээд шид бүтээлчдийнхээ эртний дүрүүдийг хийдэг байсан ажилтай нь дурдая.
1. Асинта (Харамч
даяанч)
2. Аюуги (Зоригт
тэнүүлчин)
3. Ананга (Баян эр)
4. Аръяадева (Ганц
нүдэт даяанч)
5. Бабаха (Дуучин)
6. Бадрава (Биеэ
тоосон бярман)
7. Бандева (Зожиг
бурхан)
8. Биксанава (Хоёр шүдэт даяанч)
9. Бүсүгү Шантидева (Залхуу
хуварга)
10. Винава (Хөгжимчин)
11. Вирува (Сажа ёсыг
үндэслэгч)
12. Вулива (Эрдэс судлаач)
13. Дарикава (Эмсийн
хүрээлэнгийн эзэн)
14. Дэнгэва (Эелдэг аашт зарц)
15. Дахулива (Олс сүлжигч)
16. Дармава (Эртний
хуварга)
17. Дилива (Домогт
худалдаачин)
18. Дилова (Агуу их багш)
19. Добива (Мэргэн ухаант
угаалгын газрын эзэн)
20. Догарива (Ваарчин)
21. Домбива (Бар хөлөглөгч)
22. Духанди (Хог түүгч)
23. Гантава (Ганц бие хуварга)
24. Гарбарива
(Таван ухаанд
нэвтэрхий хуварга)
25. Готурива (Шувуучин)
26. Горакси (Үхэр хариулагч)
27. Индрабоди
(Диловагийн багш)
28. Жаландара (Дагинаст
ивээгдэгч)
29. Жайнанда (Дуучин)
30. Жогива (Аянчин)
31. Кадгава (Аймшиггүй
дээрэмчин)
32. Калава (Гоо үзэсгэлэнтэй
дураараа сэлгүүцэгч залуу)
33. Камарива (Ховдог санваартан)
34. Кампарива
(Төмрийн дархан)
35. Кампака (Цэцэгчин)
36. Камбала (Хар нөмрөгт
бясалгагч)
37. Канахала (Эгч дүү хоёр
бясалгагчийн дүү нь)
38. Канахава (Хар царайт)
39. Канкана (Бясалгагч хаан)
40. Канкарива
(Хайраар цангагч)
41. Канталива
(Оёдолчин)
42. Карбарива
(Чулуучин)
43. Катрава (Азтай гуйлгачин)
44. Капалава (Гавал таягт)
45. Килкилава
(Чанга дуут)
46. Килава (Итгэлээр гэтлэгч)
47. Коклива (Биеэ тоосон
бясалгагч)
48. Коталива (Найрсаг зантай
багш)
49. Курангива
(Гадуурхагдсан
ханхүү)
50. Кусива (Бахуутай хоолойт
бясалгагч)
51. Кукурива (Нохой тэжээгч)
52. Кумбарива
(Сэлгүүцэгч)
53. Лакшминкара
(Хэнэггүй ханхүү)
54. Лилава (Түшмэл)
55. Лусикава (Мөрч)
56. Луйва (Загасны гэдсээр
хооллогч)
57. Махива (Агуу их даяанч)
58. Манибадара
(Аз жаргалтай
гэрийн эзэгтэй)
59. Медини (Малчин)
60. Мехала (Эгч дүү хоёр
бясалгагчдын эгчмэд нь)
61. Мекова (Ширүүн харцтай
даяанч)
62. Минава (Загасчин)
63. Нагабоди (Улаан эвэрт
дээрэмчин)
64. Нагаржунай
(Гүн ухаантан)
65. Налинава (Өөртөө итгэлтэй
ханхүү)
66. Ниргунава
(Гэгээрсэн
түлээчин)
67. Пакрива (Нарийн боовчин)
68. Панкажава
(Ариун бярман)
69. Путалива (Бадарчин)
70. Рахула (Эргээд залуужсан
өвгөн)
71. Сараха (Агуу их бярман)
72. Сахара
73. Самудра (Далайгаас сувд
түүдэг шумбагч)
74. Сантива (Бясалгалын багш)
75. Сарвабагша
(Их идэгч
бясалгагч)
76. Саварива (Анчин)
77. Селукава (Дуучин)
78. Силава (Чононд хувирагч
бясалгагч)
79. Тантева (Мөрийтэй
тоглоомчин)
80. Тантива (Нэхмэлчин)
81. Таганава (Жинхэнэ залхуу)
82. Таганава (Даяанч)
83. Удилива (Нисдэг даяанч)
84. Упанаха (Гуталчин)
No comments:
Post a Comment