
Хүн
хэрвээ
анхааралтай ажиглаж чадвал бурхадтай цуг амьдарч байгаагаа мэдэрч
болдог. Оршхуй тэр чигээрээ бурхад юм. Эгэл бөөмсийн микросистемээс
эхлээд
галатикуудын төсөөлшгүй их макросистем хүртэлх орон зайн мөн чанар,
энерги, эд эс бүхэнд бурхадын нирваан дүр ууссан байдаг билээ. Энэ
нирваан
дүрийг эзэмших боломж хэнд ч хэзээ ч байсаар ирсэн. Үүнийг бусад
төрөлтнүүдээс илүү хүн төрөлтөн илүү анзаардаг. Хүний эрэл хайгуулч,
дүн шинжилгээч оюун ухаан хүнийг хэдэн тэрбумаар нь нирваан дүрд
уусгасан
байдаг. Одоо ч тэрхүү амар амгалангийн ээлжит завшаанаа
хүлээгээд зөвхөн энэ дэлхийн төдийгүй бусад алсын гараг дээрхи хүн
төрөлхтөн бүгд амьдарч байгаа. Хичнээн олон тэрбум хүн байлаа гээд
тэдний бурханлагийн зам мөр нэг нэгнээ давтахгүй өөр өөр байна. Оршхуйн
ямар хэсэгт хэн болж төрсөн яг түүгээрээ гэгээрэлд хүрэх нь маш хялбар
арга зам
болдог. Энхийг эрхэмлэгч ч бай эзлэн түрэмгийлэгч ч бай хамаагүй
ямар ч цусанд төрсөн тэр аж байдал бол бурханы бидэнд өгсөн шалгалтын
материал
юм. Түүнийг голж шилэлгүй мөн чанарыг нь ажиглаваас бүгд бурханы орноо
морилох
өөрийнх нь хаалга болж байдаг. Мөн эмэгтэй хүн бурханы мөн чанарыг
гадаад
орчноосоо ч олох чадвартай байдаг бол эрэгтэйчүүд дотоод мөн чанараа
анирдах
хэрэг гардаг. Ингээд тэд бүгд энэ ертөнцийн ямар агуу болхыг бас
өөрийнхөө мөн
чанарыг тэрхүү ертөнцөөс дутхааргүй агуу болохыг ойлгоцгооно. Ойлгоод
зогсолгүй
амьдралдаа мөрдлөгө болгон хэрэгжүүлснээр нирваан хутаг хэрэгжиж
Махамутарын
ахуйд сэрнэ. Нирваан хутагт орсноор зовлон бүхэн амар амгалангийн
шалтгаан
болон хувирдаг. Харин одоо яагаад хүнд зовлон нь зовлон чигээрээ
мэдрэгдээд
байна вэ? Учир нь явцуу ганц сүнсэнд алхам тутамд нь бэрхшээл, дутуу
дулимаг
мэдрэмж төрж байдаг. Бурханы хутаг, нирваан нь тэгэхээр амьдралын
төгсгөл бус харин жинхэнэ
амьдралын эхлэл, шинэ бүхний эхлэл болж байна. Хүн хэмээх сансарын
хүрдний дүрээ орхиж агуу их гэдэг шинэ хэмжээст орно. Нирвааны
дараа хүний орон зайг
түүний ойр орчны амьтад эзэмшин төрдөг. Тиймээс бидний ойр байгаа
адгуусан
амьтад цаашлаад хорхой шавьж хүртэл ирээдүйн энэ улс орныг авч явах
халаа
болон сүнсний өсөлтөд орно.
Хүн нэгэн цагт бурханы зүрхнээс
цацрах гэрэл байсан. Тэрээр гэрлийн нэгэн квант буюу биежилт болон дэлхийд орж
ирэхдээ амь болон сансарын хүрдийг тэтгэдэг. Бурханы хутагийг олсны дараа тэр
оршихуйгаас тасраад явчихаж байгаа юм бишээ. Эргээд асар олон амь болж ертөнцийг
тэтгэж байна. Бурхадын ертөнцтэй харьцах гол орчин бол тамын амьтаны ахуй
байдаг. Учир юу хэмээвээс бүх бактер вирусаас эхлээд өвс ногоо, шавьж гэх мэт
экологийн тэнцвэрт орчныг барих амьтдад амь болон асгарах хэн нэгэн байх
хэрэгтэй. Хэн тэр агуу үйлийг халгалгүй хийх вэ? Мэдээж бурхан, бас бурханы
хутагийг олсон хүн шүү дээ. Би ч та ч хэзээ нэгэн цагт бурхан багшийн доор нь
очиж бясалгах бодь модыг ургуулхаар модний үр, бодсийн солилцоог нь явуулахаар
бичил биетэн, агаарыг нь үүсгэхээр шавьж биетэн болон ирцгээсэн амиуд билээ.
Одоо сүнсний хөгжлийн замаар биднийг хүн болж гэгээрлийг судлах боломжтой
болсон үед маань дахиад л бурхан багшийн зүрхнээс тоолшгүй олон амь бидний ая
тухыг хангахаар тамын ахуйд асгаран байна.
Нэгэн
үеийн бурханаас
асгарсан амиуд нэгэн мянганы дотор бодь хутагт уусаж дуусна. харин
дараагийн
үеийнхэн сүнсний өсөлтөд орж бидний халааг авна. Энэ давтамж гярхай бус
нэгэнд
ертөнцийн зовлон хэзээ ч дуусахгүй мэт сэтгэгдлийг төрүүлж байдаг.
Тайван байж
дотогшоо анирд тэнд буй бүх бурхад таныг тайвшруулах болно. Эс
анзаарваас цаана чинь түг түмэн шашин чамайг улам идэвхийл хэмээн
ташуурдацгаах болно.
No comments:
Post a Comment