Monday, April 28, 2014

Дандарын номын үнэн

2012 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Доржготов
1.

       Энэ ертөнц дээр хэнд ч гэм нүгэл байхгүй. Хонинд ч гэм нүгэл байхгүй. Чононд ч гэм нүгэл байхгүй.
2.    Энэ ертөнц дээр бурхадад гэм нүгэл байхгүй. Шалбааг дотор ч бурхад бий. Лянхуа дотор ч бурхад бий.
3.    Бурханы хутгийг олно гэдэг нь чи өөрөө шалбааг болох бас лянхуа ч болох явдал юм. Иймээс нэг зүйлд уягдах хэрэггүй. Аливаа зүйлийг ялгаварлах хэрэггүй. Бүхнийг хүлээн зөвшөөр.
4.   Зөвхөн одоо цагт бүхэл ертөнц багтана. Ертөнцөөс нэг ч зүйл өнгөрсөнд үлдэж чадахгүй. Ертөнцөөс нэг ч зүйл ирээдүй рүү цойлж чадахгүй. Хатуу чанга зарчмаа хаяж, одоо цагтаа уян налархай бай.
5.    Бүх бурхадтай хамтдаа амьдрах ганц боломж нь одоо цаг. Бурхадтай хамт байж чадвал сэрнэ. Хамт байж чадахгүй бол амьдрал чинь зүүд болон хувирна.
6.   Бодол бол хэзээ ч үүсэшгүй, бас усташгүй энерги. Тиймээс тэр чамаас тусдаа тэнэмэл этгээд.
7.      Ямар ч бодол чамайг эзлэн түрэмгийлэх чанартай байдаг. Харин чи өөрөө бодлуудыг эзлэн түрэмгийлж чадна гэдэгтээ итгэ. Чиний цорын ганц зэвсэг бол бодлуудын урмыг хугалах.
8.    Бодлуудыг ялж чадвал хайр энэрлийн туг орой дээр чинь мандана.
9.    Чамайг байнга дагаж явдаг бодлууд нийлээд чиний сэтгэлийг бий болгодог. Тиймд сэтгэлдээ найдах нь ангамал халуун цөлд үүлний сүүдэрт найдахтай адил.
Ж.Доржготов 2012 он

1 comment:

  1. Saihan surgaaluud bainshuu. Uurtuu huulbarlaj avlaa shuu bagshaa

    ReplyDelete