Ертөнц дээрхи бүх зүйлийн оршин байх
үндэс нь энерги юм. Орчин үед нано технологи хөгжхийн хирээр энерги хэмээх
зүйлийн мөн чанар тодорсоор байна. Өмнө нь шинжлэх ухаан ертөнцийг бүтээж
байгаа атом молекулыг эгэл бөөмсийн хүрээнд задалж судлаад байсан билээ. Харин
эдүгээ шинжлэх ухаан эгэл бөөмсийг задалж үзээд ертөнцийг үзэх үзлээ өөрчилж
эхлээд байна. Эгэл бөөмсийг цааш задлахад энерги болон хувирч хийсвэр байдалд
орж байсан ажээ. Тиймээс авиваа биет үүсэх нөхцөл нь бие биетэйгээ харилцан
хамаарал бүхий оюун санаануудын тусгал буюу хэлбэржилт болж байна. Бүх юмс
энерги, энерги бол бүх юмс гэж үзэж болно.
Гэтэл энергийн хамгийн эгэл нэгж
хэсгийг бодол гэдгийг хүн анзаардаггүй. Тухайн хүний амьдралыг бодлууд урлан
бүтээж, бусдаас өөрийг нь ялгаруулж байдаг. Хүн ч бодлыг өөрөө бүтээж байна
хэмээн эндүүрдэг. Бодол энерги юм чинь юу боллоо гэж ертөнцийн хуулийг гажуудуулж
шинээр бий болох вэ. Тиймээс устах ч нөхцөлгүй юм.
Үүнээс үзэхэд бодол бол зүгээр л
тусдаа энэ орчлонгийн нэг бодьгал болж байна. Гэтэл хүн бодлоор амьдраад
байдаг. Нарийн ажиглавал хүний тархи зүгээр л хүлээн авагч антенны үүрэг гүйцэтгэх
ба оюун ухаан хэмээгч нь хүлээн авах антенны маань хүлээн авах чадвар, буюу
хүчин чадлын багтаамж болж үзэгддэг.
Үе үеийн үнэний эрэлчид орчлонгийн чин үнэн өөрийн
дотоод мөн чанарт агуулагддгийг дамжуулан сургасаар ирсэн. Тэрхүү үнэнд уусахад
хөндлөнгийн өдөөн хатгагч, сайн дурын туслагчдаас зай барьж байх нь өлзийтэй
гэдгийг ч зөвлөдөг. Тэр өдөөн хатгагч, сайн дурын нөхөр бол бодол юм. Энэ үзэл
дээр бүх бясалгалын аргууд урган төлждөг. Бясалгалын охь дээд төвшинд бодолгүйн агаарт амьдарч сурдаг. Дотоод үнэнийг халхлах зүйлгүй тэр агшинд нь олох арга гэж болно.
Үнэнийг олох гэдэг нь амар амгалангийн цаад шалтгааныг олох гэж тодруулж болох
юм. Амар амгалан гэдэгт өрөөсгөлөөр хандах хэрэггүй. Хүн амар амгаланг баясал цэнгэл,
аз жаргал хэмээн төсөөлдөг. Энэ нь өрөөсгөл хандлага болдог. Гэрэл байхад сүүдэр
байдаг жамтай. Тиймээс аз жаргал, зовлон гунигийг хамтад нь үзэж мөн чанарыг нь
танихыг амар амгалан, дотоод үнэн гэж ойлговол зохилтой. Дотоод үнэнийг олсны
дараа бодолд эзлэгдхээ байж харин бодлыг эргээд боолчлох хаан сууринд хүрдэг.
Бясалгалаас ариун хутагийн цэцэг
ургаж байх учиртай. Тэр цэцгийн дэлбээ
нь өөрийн чинь шинэ амьдрал байх учиртай. Энд зөвхөн бясалгалын үед учирдаг
оргазмыг цэцэг гэж туйлширмааргүй байна. Амьдралаа оргазмын цуглуулга болгох хэрэгтэй. Амьдрал дээрхи ажил төрөл, ар
гэр, аливаа орчин тойрноо өөрөөр үздэг болсон мэлмийг чинь бас цоо шинэ аураг
чинь ариун хутагийг цэцэг гэж нэрлэмээр байна. Бясалгал бол гэгээрлийн болхи эхлэл юм. Бясалгалыг зүйрлэбэл бага ангийн
багш шавьдаа үсэг заахаас өмнө гарыг нь дадуулах гэж зуруулдаг гурвалжин,
дөрвөлжин дүрсүүд адил утгатай зүйл юм. Бясалгалын үр дүн бол амьдрал байх
учиртай. Тиймээс ч Гуру багш нар бясалгалыг чухалчилдаг боловч дотоод үнэний
дайтай ач холбогдол өгдөггүй байсан. Зарим нь бүр шавиараа бясалгал хийлгүүлэлгүй
амьдралд нь бясалгалыг цэцэглүүлдэг ажээ
No comments:
Post a Comment