Monday, April 28, 2014

"Үржинхандын оронд зорчсон монгол залуугийн тэмдэглэл" номын тухай

Бурханы хутгийг олж гэгээрэгсдийн байгуулсан орон болон тэдний олуулаа цуглан амьдардаг орнуудын тухай ном шинээр гарлаа. Бидний сайн мэдэх Шамбалын орон ба түүний аж байдалын тухай мөн Ловон Бадамжунай багшийн эрхшээдэг Үржинхандын орныхонтой бясалгал даяанд явснаар холбоо тогтоосон Монгол залуугийн тэмдэглэлийг та бүхэнд "Ухаарлын хөтөч" ТББ-аас толилуулж байна.
Уул нь гэгээрэлд хүрэхэд хүний дотоод мөн чанар орчлон даяар тархаж бүх эд эсүүдэд шингэдэг билээ. Энэ үед гэгээн сүнс зургаан зүйл хамаг амьтны дотоод мөн чанарт ялгаварлал үгүйгээр шингэдэг. Цаашилбал зөвхөн амьтадад бус бүхий орчлонгийн хумхын тоосноос эхлээд бүх нар, гараг, эрхэст амь болон асдаг. Өмнө нь чи нэг амь байсан бол одоо тоолшгүй олон амьтны төрөлд задарч оршхуйг эзлэсэн шинэ амьдралд орно.
Энэ дундаас гэгээрсний билэгдэл болж бурхадаас нэг нэг дүр тэнгэрт төлөөний орон үүсгэн амьдарч эхлэдэг. Жишээлбэл Агнист, Диваажин, Шамбал, Үржинханд зэрэг тэнгэрийн орнууд болж тогтсон байдаг. 

Номын гол утга санаа нь энэ дэлхий дээр бурхад ямар ч ажил төрөл, ямар ч амьдралын хэв маягийг ялгаварлалгүйгээр амсаж туулж өнгөрүүлдэг ба тэд гаднаасаа хэнд ч мэдэгдэлгүй амьдарч чаддаг тухай багш нарынхаа амьдралаар жишээлж өгүүлсэн болно.
Мөн сүнслэг ахуйд элдэв туйлшрал сахил санваар, мацаг мөрдлөгө илүүц байдаг ба энгийн байгаагаараа одоо цагтаа байснаар бурханы хутгийг махчин төрхтнүүд ч олж болно гэдгийг бурхад эш үзүүлсэн тухай гарна. Эл махчин төрхтнүүдэд Монголд байдаг л нэг хүн хийгээд асур хийгээд тэнгэрүүд бүгд багтана.

No comments:

Post a Comment