Wednesday, April 30, 2014

Бурхадын оршин байх хэлбэрүүд

Бурхан бол хайр юм. Хайр хаа сайгүй оршиж юм бүхэнд илэрдэг. Хайр бол амьдралыг тэтгэгч эх булаг. Орчлонг гийгүүлж нар мөнхөд хайраар асна. Агаар ус хайрын хүчээр эх дэлхийд цогцлон байна. Хэнийг ч үл ялган амьдрал бэлэглэгч зүрх бүгдийн дотор цохилоно. Энэ бол хайрын хүч. Тиймээс бурхад бүх зүйлсийн мөн чанарт үл ялгаварлан оршиж, хайр энэрлийн дүрээр илэрч байдаг. Дорно дахинд Амитаба бурханыг хязгааргүй гэрэлт буман нарны гэрэлт гэх зэргээр нэрлэдэг. Энэ бол Амитаба бүх наранд, цаашлаад бүх галатикыг эзлэн оршдог гэдгийг хэлж байна. Гэхдээ Амитабагийн энэхүү нар хэлбэрт гал аватара дүр нь түүний оршин байх ахуйн зөвхөн нэг дүр нь юм. Энэ мэтээр бүх бурхад хотол чуулганаараа алив зүйлд уусан байдаг. Наранд болон галатик даяар бурхадын хотол чуулган дамнан оршдог гэвэл хүний ой тойнд бууж болох юм. Харин хумхийн тоос болон түүнээс ч өчүүхэн эгэл бөөмд бурхадын чуулган багтана гэхээр төсөөлшгүй мэт. Гэхдээ энэ хэлбэр бурхадын агуу хаанчлалын сүр хүчийг илтгэдэг жинхэнэ үнэн билээ. 
    Хэн нэгэн бээр дотоод мөн чанараа нээх үед бүх бурхад түүнийг өөрсдийг нь анзаархыг хүлээн зүрхэн дотор нь тэвчээртэйеэ хүлээж байсан нь үзэгддэг. Тиймээс дотоод мөн чанараа нээсэн хүн бурхадын тэвчээртэй байдалд суралцаж бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөгч нэгэн болж төлөвшдөг. Тэгээд дараа нэг өдөр бурхад түүнийг шалган тэнсэж, шалгалтаа амжилттай давбал машид их найр наадам болцгооно. Тэр найр наадмын цуурай зүрхэн дотроос нь хадаж тухайн хүн бурханлагийн оргазм, огшилт, гэгээрлийн хөлчүүрхэл, нарийн үелзэл зэргийг амсдаг. Энэ үед тухайн хүн торгон дээлтэй байна уу? тааран хэвнэгтэй байна уу? гэдэг чухал биш, мөн гартаа судар барьсан байна уу? сэлэм барьсан байна уу? гэдэг ч бас чухал биш юм. Тэрээр цаашид зөвхөн энэ дэлхийн хүн байхаа больж, харин бүхэл оршихуйн хүн болдог. Үүнээс хойш түүний амьдралд тохиолдох зүйлс хэн нэгнээс ирэх явцуу үйлдэл бус харин бүхэл оршихуйн үзүүлж буй энхрийлэл болон хувирсан байдаг. Ийм байдалд орсон хүн амьдарлын эцэст таван махбодийн задралд орж, махбодь бүрийг эзэмших амь болон сүнсний хязгааргүй өсөлтөд орж бүхэл оршхуйд уусдаг. Бусад бурхадын эгнээнд шилжинэ.
      Бурханы хутаг хүн бурханы хутаг олсны билэгдэл орнуудад нэг нэг дүрээр очиж амьдардаг. Тэрхүү билэгдэл орнууд нь зургаан зүйл амьтны орнуудаас чанад хальсан орон байх бөгөөд захаас нь дурдвал Диваажин, Шамбал, Агнист, Агарти, Үржинханд зэрэг орнууд байна. Эндээс Шамбалын орон нь Бурханы шашинт орнуудын судар номд өргөн тэмдэглэгдсэн, өрнийн эрдэмтдийн сонирхолыг татсан орон билээ. 20-р зуунд Европ, Америкийн нууц экспедицүүд Шамбалыг хайн Энэтхэг, Төвд, Монголоор хэрэн самнаж байсан түүхтэй. 
     Шамбал бол өндөр үелзэл бүхий бурхадын орон тул очих хүн дотоод энергиэ маш өндөр үелзэлд оруулж байж л очиж болох орон юм. Мөхөс миний үзэж судалснаар Шамбалын орон бол Төвдийн Занскар мужийн мөнх цаст уулсын орой, мөсөн голт хөндий даган оршдог орон ажээ. 
      Миний дамжлагын багш Цэрэнбат бандихай бэлтгэл нямбад сууж байгаад Шамбалд По гүйлгээд очдог хүн байсан билээ. Түүнийг залуудаа нэг очиход Шамбалынхан учиргүй олон алтан хөлгүүд урласан байсан гэж хуучилж байсан билээ. Тэгээд ч одоо Занскарын нутгийнхан нисдэг гэрэлтсэн хөлгүүдийг харсаар байгаад дасал болсон гэдэг. Дотоод энергийн хүчээр нисэх тэдгээр хөлгүүдэд засварын газар, шатхууны станц, шатхууны нөөц, нисгэгчийн сургууль, бааз, хоол хүнсний нөөц зэрэг бидэнтэй адил зардал чирэгдэл учирдаггүй ажээ. 
      Хамгийн сүүлд Шамбалаас Манал бурхан Японы цунамид автан тэсэрсэн цөмийн станцын хорыг өөртөө шингээн авхаар ирсэн зураг телевизийн мэдээний бичлэгт санамсаргүй хадгалагдан үлдсэн байдаг билээ. Мөн тэрээр Чернобылийн станц дэлбэрхэд ирсэн тухай мэдээлэл үлдсэн байдаг.
Бурхад маш тэвчээртэй ээж шиг билээ. Хүүхдүүд нь өсөж томоожих замдаа алдаан дээрээсээ ухаарч, ойлгож авах нь тэдний хувьд зөв алхам тул хир баргийн зүйл дээр тэд хөндлөнгийн ажиглагч байдлаар хандаж, бүх зүйл буруугаар эргэхээс сэрэмжлэн бидний хажууд зогсож байдаг юм. Саяхан Энэтхэгийн далай дээр асар том байшингийн чинээний солир орж ирсэн бөгөөд дэлхийд уналгүй агаарт бутарч, шатаж дуусчээ. Эрдэмтэд түүнийг сүүлийн мөчид л харсан байдаг бөгөөд дэлхийг хамгаалах тэр олон радарууд тийм ч найдвартай бишийг мэджээ. Асар хурдтай солирууд радарт үзэгдэхийн төдийд л газарт буух ажээ. Гэтэл тийм хурдтай солир Балданлхам зэрэг асар их хурдны билэгдэл болсон бурхадын нүдэнд яст мэлхийн алхаа шиг тод байх биз ээ. Тиймээс бурхад тэрхүү асар хурдтай солирыг тэвэг шиг өшиглөж орхижээ.Түүхэнд бас л ийм зүйл тохиолдож байсан. Тунгуст унсан солир бол агуу том бас асар их хурдтай байсан. Яалт ч үгүй ирсэн түүнийг унагах газрыг зөв л сонгох үлдсэн байсан. Тэр газар нь алс бөглүү Тунгусын ширэнгэ байсан юм.
Бидhий төлөө биднийг анзаарах завгүй яваа бурхадын хөлгийг өрнө дахин нисдэг таваг, үл мэдэгдэх нисдэг биет гэх зэргээр нэрлэдэг. Бүр тийрэлтэт онгоцоор элдэж сөнөөхийг ч оролдож байсан. Материаллагт шүтсэн хүн төрөлхтөний хувьд Шамбал болон Шамбалын хөлгүүд зэрэглээ шиг үл баригдах зүйл хэвээрээ л байх ажээ.

Орчин үеийн нарны дуран авай бидэнд маш сонирхолтой зүйлсийн бас өгүүлж байна. НАСА-ийн 2009 онд хөөргөсөн ЕМV solar дуран авай наран дээр байх бурхадын зургийг дамжуулсаар байгаа билээ. Тэрхүү бичлэг болон зургуудад манай гарагаас ч том биетэй архад нарыг тойрон ухаалаг хөдөлгөөн хийж байгаа болон амьд биеийн галбир бүхий биетэй байгаа зэргийг нь харуулдаг. Ер нь алив юм гэдэг орчиндоо зохицсон байдаг бөгөөд гал Аватара биетүүд наран дээр асар том биеийг олжээ. Хэрэв тэд дэлхийд ирлээ гэхэд амь болон ирж зүрх хэлбэрийг олох ажээ. Тиймээс тэдний баримтлах хэлбэр нь ихийн газар их, багын газар бага гэдэг зарчимтай ажээ. Тиймээс ч нарны идэвхижилтэй жил халдварт өвчин ихэсдэг нь гал аватара дэлхийд вирус бактерийн хэлбэрээр асгардаг болох нь ил байна.

No comments:

Post a Comment