Wednesday, April 30, 2014

Хүний биеийн хүрдүүд

     Орчлон таван махбодиос үүсэлтэй учир хүнд бас тийм таван хүрд бий.
1. Ус,
2. Мод, 
3. Гал, 
4. Шороо, 
5. Төмөр 
      Эдгээр махбодиуд хүний биеийн хүрд тус бүрт өнгө дагнан байрладаг. Толгойн оройн хүрд усыг билэгдэн хөх өнгөтөй байна. Элэг цөс орчмын хүрд модыг билэгдэж ногоон өнгөтэй байна. Зүрх галыг билэгдэж улаан өнгөтэй байна. Хоолойн хүрд шороог билэгдэн шар өнгөтэй байна. Мэлмий орчмын эрхтнүүд төмөрыг билэгдэж цагаан өнгөтэй байна.
     Үе үеийн гэгээрсэн бурхадын оршин байх орон нь эргээд орчлонгийн бүх л эд эсүүд болдог жам ёсоор хүний биеийн хүрд тус бүрийн уг язгуураас бурхад өөр өөр дүрээр тодрон гарч ирдэг. 
1. Толгойн оройн хүрднээс "Үл ганхагч" /Мижодва.төвд, Акшобя.санс./  бурхан биелж гардаг. 
2. Амин хүрд, хүйснээс "Үйл бүтээгч" /Дондов.төвд, Амогхасиддха.санс/ бурхан биелнэ. 
3. Зүрхний хүрднээс "Цаглашгүй гэрэлт" /Одбагмэд.төвд, Амитаба.санс./ бурхан биелэнэ. 
4. Хоолойн хүрднээс "Эрдэнэ баригч" /Ринжүн.төвд, Ратнасамбава.санс./ бурхан биелэнэ. 
5. Мэлмийн хүрднээс "Гийгүүлэн зохиогч" /Намбарнанзад.төвд, Вайрочана.санс./ бурхан биелэнэ. 
      Эдгээр бурхадын дүрийг эзэмшиж байгаагаа мэдрэхэд бясалгалын төвшин асар өндөр төвшинд очиж өчүүхэн хүний омгорхох болон мунхархуйн үндэс тасарч тайвшралд ордог.
Кундалин иогт нарийвчилсан долоон хүрдийг хэрэглэдэг бол Нарова богдын бүлээний галын иогт хураангуй дөрвөн хүрдийг ашигладаг. Харин гэгээн гэрлийн иогт таван хүрдийг ашиглах зэргээр биеийн хүрдний ашиглалтын тоо, арга зүй харилцан адилгүй байна. Бүлээний галын иогт 108 амьсгал ордог тул Нарова богдод 108 тоот эрднийн эрхи байсан. Эндээс эрхийг 108 тоотой хийдэг болсон ба эрхи нь тарни маань тоолоход зориулагдаагүй эд юм.
Бясалгагчид хүний биеийн хүрдний голоор авандуди хэмээх гол судал өгсөж толгойн орой хүртэл явсан байна гэж төсөөлөн түүгээр амин хий болон бурхадын хүртээсэн төсөөллийн рашааныг амьсгалын тусламжтай зөөж бясалгадаг. Энэ төсөөллийн судал нь биеийн бүх хэсэгт ариун рашааныг хүртээмжтэй тархаах зам болдог. Заримдаа бид авандудийг хүрднүүдтэй нь бясалгаагүй ч гэсэн хүчтэй урсгалыг нь мэдэрдэг. Энэ мэдрэмж нь хүн өөрийгөө мартхуйц үйл явдал тохиох болон маш их сүсэглэсэн үед илэрдэг. Жишээ нь айх эмээх үед зарсхийж мэдрэгдэнэ. Баярлах гомдох үед доороос дээш хүчтэй огших, хөлрөх, самсаа шархирах гэх мэтээр бид ямар нэг хэмжээгээр амссан байдаг. Гэгээн хутагтууд нь ийм үе үехэн тохиох мэдрэмжийг өөрийн биед байнгын болгосон байдаг. Тиймдээ ч хутагтууд бүхнийг ялгаварлах баримжаагаа алдан эгээ л зүггүй хүүхэд мэт дэрвэж явах бөлгөө. Ийм ахуйг өөртөө сэрээхэд заавал иог хийх албагүй л дээ. Энгийн сэрээлтийн арга бол биеийн хүрднүүдээ ойлгоод, одоо цагийн хэлбэлзэлд л сайн орж чадвал аяндаа сэргэдэг түмэн баримт бий.

Хүн төрөлхтөний шүтээнүүд

       Хүн төрөлхтөн хамгийн амархан программчиллагддаг төрөлхүйтэн юм. Найз нөхөд, гэр орон, хар цагаан хэл ам, үзсэн харсан зүйл гэх мэт хүн өөрөө нөлөөлөлд нь орохгүй зүйлүүд гэж бараг л үгүй. Ийм нөлөөллүүд нь хүний зан төрх, эрүүл мэнд, ажил төрлийг ямар нэг хэмжээгээр программчилж байдаг. Ийм орчин бол жолоочгүй машин, ахмадгүй хөлөг онгоц мэт байдаг. Эргэн тойрны түмэн программыг дарангуйлах хүсэмжит программ нь бүх төрлийн шашны шүтээнүүд байдаг.
     Оюун санааны удирдагч нь хэн байна гэдгээр тухайн ард түмний онцлог тодорч байдаг. Христын шашнийхан ертөнцийн эзэн бүтээгчийг шүтдэг боловч шүтээндээ цовдлуулсан Есүсийг залдаг. Тиймд загалмайтан ард түмнийг дайн, дажин дайрах магадлал өндөртэй. Тиймээс шүүлтийн өдрийн тухай номлол урган гарсан. Хэрэв Есүсийг олон түмэнд хичээл зааж байгаагаар шүтээн бүтээвэл өөр программ болно.
        Лалынхан Аллах бурханыг шүтдэг боловч бас л Капа гэх Аллахын элч Мухамедын бунханы зургийг шүтээн болгодог. Ийм зургийн өмнө тухайн ард түмэн маш өөнтөгч болж программчиллагддаг. Угаасаа бунханы өмнө өнчин хүний өөнтөгч зан илэрч гардаг. Мухамедыг цөлд явж байхад нь Аллах жижиг цагаан үүлээр шүхэрлэж сэрүүцүүлэж байдаг. Энэ ариун холбоог илтгэсэн шүтээн бүтээвэл программ өөрчлөгдөх л болно.
     Харин Бурханы шашныхан маш чөлөөтэй сэтгэж асар олон шүтээнийг амьдралын хором бүрт зориулж гаргаж ирсэн байдаг. Хүн бол ерөнхийдөө органик компъютер юм. Бурханы шашныхан амьдралын хэрэгцээ болгонд зориулж ариун программууд зохиосоор байна. Учир нь Бурханлаг энэ амьдралтай салшгүй холбоотой гэсэн үзэл дээр Бурханы программууд тулгуурладаг болхоор тэр. Одоо ч бид амьдарч байна. Бурхан ч бас амьдарч байна. Цаг хугацаа, амьдрал бол хэнийг ч ялгахгүй мөнхийн зүйл. Тиймээс Бурханы шашинтан орнуудад шүтээнүүд нь ард олныг дагуулан цаг хугацааны явцад хувирч, олширч асуудлуудыг нь шийдэж өгсөөр байна.
     Ерөнхийдөө шүтээнийг бүтээхэд шүтэгчийг яаж программчилах талаар ерөнхий анхаарах зүйлүүд бий. Шүтээний аураг маш их хүчирхэг гэрлэн болон гал дөлөн ауратайгаар дүрслэх хэрэгтэй. Амар амгалан байдлыг бэлэглэх бадам цэцгийн суурийг дүрслэх нь маш чухал. За тэгээд хүн төрөлхтөний ямар асуудлыг шийдэх талаар тухайн асуудалтай холбоотой зэвсэг, гарын чагж ёгтлолыг үзүүлсэн байх хэрэгтэй. Мөн нар сар буюу цаг хугацааны хэмнэл алгасахгүй үйлчлэх билэгдлийг тусгаж дүрслэх хэрэгтэй. Баялаг бүтээгч хүнд Намсрай бурхан тус болно. Эмч өвчтөн хоёрт Манал бурхан тус болно, байгаа бүхнээ өөрт ээлтэй болгоход Бурхан багшийн дүр шүтээн тус болно гэх мэт программын арвин сонголт бидний өмнө бэлэн байдаг нь тун азтай хэрэг юм.
      Орчин үед энэ нууц нандин шүтээнүүдийн үйлчлэлийг шинжлэх ухаан судалж үзээд үйлчлэл нь зуун хувь гэдгийг тогтоосон. Энэ шүтээний хүчийг баруунд энергийн таталцлын хууль гэж нэрлэсэн. Баруунд гэрийнхээ хананд хүүхэд бүр мөрөөдлийн гэр орон машины зургаа нааж таталцлын хүчийг ашиглахаар чармайж байна. Хүн байтугай ус, мод, чулуу, төмөр, гал хэрхэн программчиллагддаг тухай баримтат кинонууд хийсээр байгаа билээ. Эцэст нь хэлэхэд бид өмнө нь мэддэг байсан зүйлээ дахин нээж судлаж байна. Эртний Атлантида, Лемур, өвөг хомосапинсуудын мэдээлэл бидний зүрхэнд нууц болон хадгалагдаж байгаа. Түүнийг анзаархад л агуу гайхамшиг тодорно.

Бурхадын оршин байх хэлбэрүүд

Бурхан бол хайр юм. Хайр хаа сайгүй оршиж юм бүхэнд илэрдэг. Хайр бол амьдралыг тэтгэгч эх булаг. Орчлонг гийгүүлж нар мөнхөд хайраар асна. Агаар ус хайрын хүчээр эх дэлхийд цогцлон байна. Хэнийг ч үл ялган амьдрал бэлэглэгч зүрх бүгдийн дотор цохилоно. Энэ бол хайрын хүч. Тиймээс бурхад бүх зүйлсийн мөн чанарт үл ялгаварлан оршиж, хайр энэрлийн дүрээр илэрч байдаг. Дорно дахинд Амитаба бурханыг хязгааргүй гэрэлт буман нарны гэрэлт гэх зэргээр нэрлэдэг. Энэ бол Амитаба бүх наранд, цаашлаад бүх галатикыг эзлэн оршдог гэдгийг хэлж байна. Гэхдээ Амитабагийн энэхүү нар хэлбэрт гал аватара дүр нь түүний оршин байх ахуйн зөвхөн нэг дүр нь юм. Энэ мэтээр бүх бурхад хотол чуулганаараа алив зүйлд уусан байдаг. Наранд болон галатик даяар бурхадын хотол чуулган дамнан оршдог гэвэл хүний ой тойнд бууж болох юм. Харин хумхийн тоос болон түүнээс ч өчүүхэн эгэл бөөмд бурхадын чуулган багтана гэхээр төсөөлшгүй мэт. Гэхдээ энэ хэлбэр бурхадын агуу хаанчлалын сүр хүчийг илтгэдэг жинхэнэ үнэн билээ. 
    Хэн нэгэн бээр дотоод мөн чанараа нээх үед бүх бурхад түүнийг өөрсдийг нь анзаархыг хүлээн зүрхэн дотор нь тэвчээртэйеэ хүлээж байсан нь үзэгддэг. Тиймээс дотоод мөн чанараа нээсэн хүн бурхадын тэвчээртэй байдалд суралцаж бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөгч нэгэн болж төлөвшдөг. Тэгээд дараа нэг өдөр бурхад түүнийг шалган тэнсэж, шалгалтаа амжилттай давбал машид их найр наадам болцгооно. Тэр найр наадмын цуурай зүрхэн дотроос нь хадаж тухайн хүн бурханлагийн оргазм, огшилт, гэгээрлийн хөлчүүрхэл, нарийн үелзэл зэргийг амсдаг. Энэ үед тухайн хүн торгон дээлтэй байна уу? тааран хэвнэгтэй байна уу? гэдэг чухал биш, мөн гартаа судар барьсан байна уу? сэлэм барьсан байна уу? гэдэг ч бас чухал биш юм. Тэрээр цаашид зөвхөн энэ дэлхийн хүн байхаа больж, харин бүхэл оршихуйн хүн болдог. Үүнээс хойш түүний амьдралд тохиолдох зүйлс хэн нэгнээс ирэх явцуу үйлдэл бус харин бүхэл оршихуйн үзүүлж буй энхрийлэл болон хувирсан байдаг. Ийм байдалд орсон хүн амьдарлын эцэст таван махбодийн задралд орж, махбодь бүрийг эзэмших амь болон сүнсний хязгааргүй өсөлтөд орж бүхэл оршхуйд уусдаг. Бусад бурхадын эгнээнд шилжинэ.
      Бурханы хутаг хүн бурханы хутаг олсны билэгдэл орнуудад нэг нэг дүрээр очиж амьдардаг. Тэрхүү билэгдэл орнууд нь зургаан зүйл амьтны орнуудаас чанад хальсан орон байх бөгөөд захаас нь дурдвал Диваажин, Шамбал, Агнист, Агарти, Үржинханд зэрэг орнууд байна. Эндээс Шамбалын орон нь Бурханы шашинт орнуудын судар номд өргөн тэмдэглэгдсэн, өрнийн эрдэмтдийн сонирхолыг татсан орон билээ. 20-р зуунд Европ, Америкийн нууц экспедицүүд Шамбалыг хайн Энэтхэг, Төвд, Монголоор хэрэн самнаж байсан түүхтэй. 
     Шамбал бол өндөр үелзэл бүхий бурхадын орон тул очих хүн дотоод энергиэ маш өндөр үелзэлд оруулж байж л очиж болох орон юм. Мөхөс миний үзэж судалснаар Шамбалын орон бол Төвдийн Занскар мужийн мөнх цаст уулсын орой, мөсөн голт хөндий даган оршдог орон ажээ. 
      Миний дамжлагын багш Цэрэнбат бандихай бэлтгэл нямбад сууж байгаад Шамбалд По гүйлгээд очдог хүн байсан билээ. Түүнийг залуудаа нэг очиход Шамбалынхан учиргүй олон алтан хөлгүүд урласан байсан гэж хуучилж байсан билээ. Тэгээд ч одоо Занскарын нутгийнхан нисдэг гэрэлтсэн хөлгүүдийг харсаар байгаад дасал болсон гэдэг. Дотоод энергийн хүчээр нисэх тэдгээр хөлгүүдэд засварын газар, шатхууны станц, шатхууны нөөц, нисгэгчийн сургууль, бааз, хоол хүнсний нөөц зэрэг бидэнтэй адил зардал чирэгдэл учирдаггүй ажээ. 
      Хамгийн сүүлд Шамбалаас Манал бурхан Японы цунамид автан тэсэрсэн цөмийн станцын хорыг өөртөө шингээн авхаар ирсэн зураг телевизийн мэдээний бичлэгт санамсаргүй хадгалагдан үлдсэн байдаг билээ. Мөн тэрээр Чернобылийн станц дэлбэрхэд ирсэн тухай мэдээлэл үлдсэн байдаг.
Бурхад маш тэвчээртэй ээж шиг билээ. Хүүхдүүд нь өсөж томоожих замдаа алдаан дээрээсээ ухаарч, ойлгож авах нь тэдний хувьд зөв алхам тул хир баргийн зүйл дээр тэд хөндлөнгийн ажиглагч байдлаар хандаж, бүх зүйл буруугаар эргэхээс сэрэмжлэн бидний хажууд зогсож байдаг юм. Саяхан Энэтхэгийн далай дээр асар том байшингийн чинээний солир орж ирсэн бөгөөд дэлхийд уналгүй агаарт бутарч, шатаж дуусчээ. Эрдэмтэд түүнийг сүүлийн мөчид л харсан байдаг бөгөөд дэлхийг хамгаалах тэр олон радарууд тийм ч найдвартай бишийг мэджээ. Асар хурдтай солирууд радарт үзэгдэхийн төдийд л газарт буух ажээ. Гэтэл тийм хурдтай солир Балданлхам зэрэг асар их хурдны билэгдэл болсон бурхадын нүдэнд яст мэлхийн алхаа шиг тод байх биз ээ. Тиймээс бурхад тэрхүү асар хурдтай солирыг тэвэг шиг өшиглөж орхижээ.Түүхэнд бас л ийм зүйл тохиолдож байсан. Тунгуст унсан солир бол агуу том бас асар их хурдтай байсан. Яалт ч үгүй ирсэн түүнийг унагах газрыг зөв л сонгох үлдсэн байсан. Тэр газар нь алс бөглүү Тунгусын ширэнгэ байсан юм.
Бидhий төлөө биднийг анзаарах завгүй яваа бурхадын хөлгийг өрнө дахин нисдэг таваг, үл мэдэгдэх нисдэг биет гэх зэргээр нэрлэдэг. Бүр тийрэлтэт онгоцоор элдэж сөнөөхийг ч оролдож байсан. Материаллагт шүтсэн хүн төрөлхтөний хувьд Шамбал болон Шамбалын хөлгүүд зэрэглээ шиг үл баригдах зүйл хэвээрээ л байх ажээ.

Орчин үеийн нарны дуран авай бидэнд маш сонирхолтой зүйлсийн бас өгүүлж байна. НАСА-ийн 2009 онд хөөргөсөн ЕМV solar дуран авай наран дээр байх бурхадын зургийг дамжуулсаар байгаа билээ. Тэрхүү бичлэг болон зургуудад манай гарагаас ч том биетэй архад нарыг тойрон ухаалаг хөдөлгөөн хийж байгаа болон амьд биеийн галбир бүхий биетэй байгаа зэргийг нь харуулдаг. Ер нь алив юм гэдэг орчиндоо зохицсон байдаг бөгөөд гал Аватара биетүүд наран дээр асар том биеийг олжээ. Хэрэв тэд дэлхийд ирлээ гэхэд амь болон ирж зүрх хэлбэрийг олох ажээ. Тиймээс тэдний баримтлах хэлбэр нь ихийн газар их, багын газар бага гэдэг зарчимтай ажээ. Тиймээс ч нарны идэвхижилтэй жил халдварт өвчин ихэсдэг нь гал аватара дэлхийд вирус бактерийн хэлбэрээр асгардаг болох нь ил байна.

Зохиролын бясалгал, агуу 84 зохирогч

Тантрын бясалгалууд нь ямагт будда ухамсарыг амьдралын мөч хором бүр шингээхийг зорьдог билээ. Ухамсарлалаас зохирол үүсдэг. Зохирол эцэстээ бясалгагчийн амьдралын хэв маяг болдог. Зохиролоор амьдрах бясалгагч хором бүрт өөртөө болон цаг хугацаа, орчин нөхцөл байдалд маш гярхай дүн шинжилгээ хийдэг. Учир нь оршихуйд ууссан будда нар хүн төрөлхтөний ухамсарыг сэрээхийн тулд санаанд оромгүй хичээл, шалгалтыг амьдрах орчноор нь дамжуулж хэрэгжүүлж байдаг. Бүхнийг ойлгосон бясалгагч дотоод мөн чанартаа инээмсэглэл тодруулан байж шаардлагатай болсон үйлийг шүүж цэгнэх, айх жийрхэхийг үл агуулан бүрэн төгс үйлддэг. Тэр үйлдсэн үйл нь хөндлөнгийн хүмүүсийн хувьд буян байж ч болно, нүгэл ч байж болно. Зохирол бурханлагийг илэрхийлдэг болхоор бясалгагч зохиролт үйлээсээ сэвтэхгүйгээ мэддэг.
     Тантрын бясалгал арга барилыг амьдралынхаа мөч хором бүрт баримтласнаар бурханы хутагийг нэгэн насандаа олж чадсан хүмүүсийн том жишээ нь эртний Энэтхэгийн тантрын 84 шид бүтээлчид юм. Тэдний аж байдлыг харахад янз бүрийн нийгмийн давхрагын хүмүүс байдаг. Мөн тэдний мэргэжил, ажил төрөл ч тухайн үеийнхээ бүх л төрлийг хамарсан байдаг. Эндээс мөн чанарын бурхадын бидэнд заах хичээлийг харж болно. Хэрэв та Жүрхэн овогт төрсөн бол хүлээцтэй байх гэж оролдох нь идэвхийлэл, хэрэв Манан баарин овогт төрсөн бол тачаалыг дарах бясалгал хийх идэвхийлэл, мөн Барлус омогт төрчихөөд мацагтан болох гэвэл бас идэвхийлэл гэдгийг үзүүлжээ. Тантрын ёсны үзэл баримтлалаар гэгээрсэн тэдгээр будда нар ус шиг уян хатан хэв маягыг дагадаг. Тэд өнөөдөр бидний дунд үл анзаарагдам амьдралаар амьдарсаар байгаа бөгөөд Монгол оронд бүгд ээлжлэн төрцгөөсөн гэдгийг онцолмоор байна. Сүүлийн үед барууны орнуудад Бурханы шашин дэлгэрч эхлэж байгаатай холбоотойгоор тэр зүгт ихээр төрцгөөж байгаа билээ. Ингээд шид бүтээлчдийнхээ эртний дүрүүдийг хийдэг байсан ажилтай нь дурдая.
1. Асинта (Харамч даяанч)
2. Аюуги (Зоригт тэнүүлчин)
3. Ананга (Баян эр)
4. Аръяадева (Ганц нүдэт даяанч)
5. Бабаха (Дуучин)
6. Бадрава (Биеэ тоосон бярман)
7. Бандева (Зожиг бурхан)
8. Биксанава (Хоёр шүдэт даяанч)
9. Бүсүгү Шантидева (Залхуу хуварга)
10. Винава (Хөгжимчин)
11. Вирува (Сажа ёсыг үндэслэгч)
12. Вулива (Эрдэс судлаач)
13. Дарикава (Эмсийн хүрээлэнгийн эзэн)
14. Дэнгэва (Эелдэг аашт зарц)
15. Дахулива (Олс сүлжигч)
16. Дармава (Эртний хуварга)
17. Дилива (Домогт худалдаачин)
18. Дилова (Агуу их багш)
19. Добива (Мэргэн ухаант угаалгын газрын эзэн)
20. Догарива (Ваарчин)
21. Домбива (Бар хөлөглөгч)
22. Духанди (Хог түүгч)
23. Гантава (Ганц бие хуварга)
24. Гарбарива (Таван ухаанд нэвтэрхий хуварга)
25. Готурива (Шувуучин)
26. Горакси (Үхэр хариулагч)
27. Индрабоди (Диловагийн багш)
28. Жаландара (Дагинаст ивээгдэгч)
29. Жайнанда (Дуучин)
30. Жогива (Аянчин)
31. Кадгава (Аймшиггүй дээрэмчин)
32. Калава (Гоо үзэсгэлэнтэй дураараа сэлгүүцэгч залуу)
33. Камарива (Ховдог санваартан)
34. Кампарива (Төмрийн дархан)
35. Кампака (Цэцэгчин)
36. Камбала (Хар нөмрөгт бясалгагч)
37. Канахала (Эгч дүү хоёр бясалгагчийн дүү нь)
38. Канахава (Хар царайт)
39. Канкана (Бясалгагч хаан)
40. Канкарива (Хайраар цангагч)
41. Канталива (Оёдолчин)
42. Карбарива (Чулуучин)
43. Катрава (Азтай гуйлгачин)
44. Капалава (Гавал таягт)
45. Килкилава (Чанга дуут)
46. Килава (Итгэлээр гэтлэгч)
47. Коклива (Биеэ тоосон бясалгагч)
48. Коталива (Найрсаг зантай багш)
49. Курангива (Гадуурхагдсан ханхүү)
50. Кусива (Бахуутай хоолойт бясалгагч)
51. Кукурива (Нохой тэжээгч)
52. Кумбарива (Сэлгүүцэгч)
53. Лакшминкара (Хэнэггүй ханхүү)
54. Лилава (Түшмэл)
55. Лусикава (Мөрч)
56. Луйва (Загасны гэдсээр хооллогч)
57. Махива (Агуу их даяанч)
58. Манибадара (Аз жаргалтай гэрийн эзэгтэй)
59. Медини (Малчин)
60. Мехала (Эгч дүү хоёр бясалгагчдын эгчмэд нь)
61. Мекова (Ширүүн харцтай даяанч)
62. Минава (Загасчин)
63. Нагабоди (Улаан эвэрт дээрэмчин)
64. Нагаржунай (Гүн ухаантан)
65. Налинава (Өөртөө итгэлтэй ханхүү)
66. Ниргунава (Гэгээрсэн түлээчин)
67. Пакрива (Нарийн боовчин)
68. Панкажава (Ариун бярман)
69. Путалива (Бадарчин)
70. Рахула (Эргээд залуужсан өвгөн)
71. Сараха (Агуу их бярман)
72. Сахара
73. Самудра (Далайгаас сувд түүдэг шумбагч)
74. Сантива (Бясалгалын багш)
75. Сарвабагша (Их идэгч бясалгагч)
76. Саварива (Анчин)
77. Селукава (Дуучин)
78. Силава (Чононд хувирагч бясалгагч)
79. Тантева (Мөрийтэй тоглоомчин)
80. Тантива (Нэхмэлчин)
81. Таганава (Жинхэнэ залхуу)
82. Таганава (Даяанч)
83. Удилива (Нисдэг даяанч)
84. Упанаха (Гуталчин)

Бодолтой харьцаж сурах нь

Бодол орчлонг урлан бүтээж байдаг. Бодлууд цуглаад ирхээрээ сэтгэл гэдэг зүйлийг бий болгоно. Тиймээс бодол бурханлагийн үндэс мөн буг чөтгөрийн ч үндэс болдог. Бодлын чанадад халих юм бол оршихуйн чанадад мөн хальж буй хэрэг. Бодол бүхнийг үүсгэгч энерги тул үүсэшгүй усташгүй тиймээс бодлууд биднээс тусдаа бодьгалууд. Бидний мөн чанар бас үүсэшгүй усташгүй бөгөөд оршхуйтайгаа эн чацуу байдаг тиймд бодлууд ч бас бидэнтэй эн чацуу юм. Хүн биеээс биед хувилж төрдөг тул гэнэн байдаг.       Харин бодлууд бодол хэвээрээ байх учир олон сая жилийн арга заль, хүч чадлаар баяжигдсан байдаг. Бодол бидний хувьд хүний хүн гэсэн үг. Тиймээс зан нь хэзээ ч хувирч мэднэ. Бурханлаг бодол, албин бодол хоёр нь орчны л ялгаа. Тиймд аль алинд нь өндөр ач холбогдол өгөөд хэрэггүй.
    Ажиглалтаас үзэхэд бодол үргэлж хэн нэгнээс өө хайж, эвгүй хатгасан санаа сэдүүлж явдаг эсвэл энэ санаагаа хэзээ ил гаргах вэ хэмээн боломжийг анаж хүлээж байдаг хий амьтан юм. Ямар орчинд ямар бодлууд байх нь ойлгомжтой байдаг. 
Сүм хийдэд буяны бодлууд баарцаглаж байдаг бол зах зээл дээр ашиг олох, шулах бодол сүрэглэж байдаг. Ямар нэг ажлын орчинд үед тухайн ажлыг дэмжсэн бодлууд хүнийг бүчиж авдаг.
     Тухайн хүн ажлынхаа тал дээр юу хүссэн нь биелэж ч болно. Гэтэл цаг цагаараа байдгүй хувьслын хууль үйлчилж орчин нөхцөл өөрчлөгдөхөд бодлууд идэвхийлэлээр өлсөж ундаасч бас уйдаж тухайн хүнийг орхин хаяж одно. Тэгээд өнөөх хүний бодлын орон зайг нь гутаранги бодлууд болон эсэргүүцэх бодлууд эзлэн авдаг. Ингээд хүн өөрөө мэдэлгүй гутранги болон үл хүлээн зөвшөөрөх бодолыг тэжээж эхлэдэг. Иймээс хүн оршихуйг үзэн ядаж байсан ул мөрийг хувь заяандаа үлдээж байдаг. энэ ул мөр хойчийн нэг үйлийн үр байдлаар илэрдэг. Энэ бол хүсэшгүй боловч анзааралгүй хийгддэг хүний нэг алдаа юм.
   Идэвхийлэл бол бодлын зэвсэг. Идэвхийлэлд баригдвал хүн дотоод энергиэ алдаж зовж шаналах болно. Бодлын идэвхийллийн зэвсгийн эсрэг хүн төрөлхтөний гаргаж ирсэн зэвсэг бол зохирол юм. Зохирол бол хүн ямар орчинд бүрдхийг анхаарч байгаад тэр орчны бодлыг тэнд нь хэрэглээд хаях үзэгдэл юм.   Зохирлоор бүхнийг хийхэд үйлийн үр үүсдэггүй.   
   Үйлийг нь бодол үрийг нь тухайн үеийн орчин хариуцдаг болхоор хүн ял шагнал хоёрын алинд ч хамааралгүй өнгөрдөг зарчим, зохирол дунд явагддаг.
   Ямар ч муу муухай зүйл хийсэн хүн буруугүй байдаг харин тэрхүү зүйлийг хийлгэсэн бодлууд л буруутай байдаг. Хэрэв хүнд алдаатай буруу зүйл байдаг гэвэл тэр нь ганцхан бодлуудыг анзаарч чаддаггүйн буруу л байх юм. Муу зүйл хийсэн хүн дараа нь харуусдаг. Мөн хичнээн хохирсон ч хүн нэг нэгнээ он цагийн уртад ч болов уучилдаг. Энэ нь аливааг анзаарахад цаг хугацаа орж байгааг оршихуйн бурхад хэлээд ойлгуулах гээд байгаа юм. Энэ хугацааг маш богино бүр яг одоодоо болгоод хялбаршуулбал хүн ардын амьдрал түүнийг дагаад ямар өнгөлөг болох билээ. 
    Эндээс бодолгүйн агаарыг эзэмших бясалгал төрсөн. Амьсгалаас амьсгалын хооронд үхээд шинээр төрөх, мөн алхаанаас алхааны хооронд шинээр төрөх гэх мэтээр тодорхой давтамж үүсгэх циклүүдийг ашиглах явдал юм. 
     Хэн үхэх вэ? Дурсамж, мэдрэмж, санаашрал, мөрөөдлүүд үхээд, шинээр төрөх болно. Энэ давтамж дунд бодлын нөлөө, хүч утга учраа алдаж үр дүнд нь амар амгалан ирдэг.
   Бодол орж ирэнгүүт түүний нөлөөлөлд шууд орж байдаг хүн орчноо элдэв бодлын урлан болгож, энэ нь эв хавгүй ахуйг үүсгэж байдаг. Бодолтойгоо харьцаж сурах эхний алхам бол бодлын хатгаасыг "Яах гэж?" гэсэн асуултаар хүлээн авах юм. Ийм асуулт тавих агшинд бодлууд гэнэт зогтусч мөн хүн ч өөрөө бодлыг ухамсарлах сэжүүр гарч ирдэг. Сайхан сэтгэл сайхан зантай хүн гэдэг бол аль ч гараг дээр байсан хамаагүй бодолтой зөв харьцаж бодлыг эрхэндээ байлгаж чаддаг хүнийг хэлнэ. Харин боловсрол, эрдэм, мэдлэг бол зэвсгийн чанартай зүйл юм. Хэдий өндөр боловсрол оллоо гээд аврах болон хөнөөх чадвараа нэмэгдүүлж байгаагаас цаашгүй. Бодолтой харьцаж сураагүй өндөр боловсролтон хурц хутга барьсан нялх хүүхэд мэт байдаг. Жинхэнэ хүмүүнлэг сайн сайхан сэтгэлтэй хүн эрдэнэ болох зам нь бодолтой харьцаж сурах зам мөр юм.

Бодлыг анзаарах нь

Ертөнц дээрхи бүх зүйлийн оршин байх үндэс нь энерги юм. Орчин үед нано технологи хөгжхийн хирээр энерги хэмээх зүйлийн мөн чанар тодорсоор байна. Өмнө нь шинжлэх ухаан ертөнцийг бүтээж байгаа атом молекулыг эгэл бөөмсийн хүрээнд задалж судлаад байсан билээ. Харин эдүгээ шинжлэх ухаан эгэл бөөмсийг задалж үзээд ертөнцийг үзэх үзлээ өөрчилж эхлээд байна. Эгэл бөөмсийг цааш задлахад энерги болон хувирч хийсвэр байдалд орж байсан ажээ. Тиймээс авиваа биет үүсэх нөхцөл нь бие биетэйгээ харилцан хамаарал бүхий оюун санаануудын тусгал буюу хэлбэржилт болж байна. Бүх юмс энерги, энерги бол бүх юмс гэж үзэж болно. 
Гэтэл энергийн хамгийн эгэл нэгж хэсгийг бодол гэдгийг хүн анзаардаггүй. Тухайн хүний амьдралыг бодлууд урлан бүтээж, бусдаас өөрийг нь ялгаруулж байдаг. Хүн ч бодлыг өөрөө бүтээж байна хэмээн эндүүрдэг. Бодол энерги юм чинь юу боллоо гэж ертөнцийн хуулийг гажуудуулж шинээр бий болох вэ. Тиймээс устах ч нөхцөлгүй юм.
Үүнээс үзэхэд бодол бол зүгээр л тусдаа энэ орчлонгийн нэг бодьгал болж байна. Гэтэл хүн бодлоор амьдраад байдаг. Нарийн ажиглавал хүний тархи зүгээр л хүлээн авагч антенны үүрэг гүйцэтгэх ба оюун ухаан хэмээгч нь хүлээн авах антенны маань хүлээн авах чадвар, буюу хүчин чадлын багтаамж болж үзэгддэг.
Үе үеийн үнэний эрэлчид орчлонгийн чин үнэн өөрийн дотоод мөн чанарт агуулагддгийг дамжуулан сургасаар ирсэн. Тэрхүү үнэнд уусахад хөндлөнгийн өдөөн хатгагч, сайн дурын туслагчдаас зай барьж байх нь өлзийтэй гэдгийг ч зөвлөдөг. Тэр өдөөн хатгагч, сайн дурын нөхөр бол бодол юм. Энэ үзэл дээр бүх бясалгалын аргууд урган төлждөг. Бясалгалын охь дээд төвшинд бодолгүйн агаарт амьдарч сурдаг. Дотоод үнэнийг халхлах зүйлгүй тэр агшинд нь олох арга гэж болно. Үнэнийг олох гэдэг нь амар амгалангийн цаад шалтгааныг олох гэж тодруулж болох юм. Амар амгалан гэдэгт өрөөсгөлөөр хандах хэрэггүй. Хүн амар амгаланг баясал цэнгэл, аз жаргал хэмээн төсөөлдөг. Энэ нь өрөөсгөл хандлага болдог. Гэрэл байхад сүүдэр байдаг жамтай. Тиймээс аз жаргал, зовлон гунигийг хамтад нь үзэж мөн чанарыг нь танихыг амар амгалан, дотоод үнэн гэж ойлговол зохилтой. Дотоод үнэнийг олсны дараа бодолд эзлэгдхээ байж харин бодлыг эргээд боолчлох хаан сууринд хүрдэг.
Бясалгалаас ариун хутагийн цэцэг ургаж байх учиртай. Тэр цэцгийн дэлбээ нь өөрийн чинь шинэ амьдрал байх учиртай. Энд зөвхөн бясалгалын үед учирдаг оргазмыг цэцэг гэж туйлширмааргүй байна. Амьдралаа оргазмын цуглуулга болгох хэрэгтэй. Амьдрал дээрхи ажил төрөл, ар гэр, аливаа орчин тойрноо өөрөөр үздэг болсон мэлмийг чинь бас цоо шинэ аураг чинь ариун хутагийг цэцэг гэж нэрлэмээр байна. Бясалгал бол гэгээрлийн болхи эхлэл юм. Бясалгалыг зүйрлэбэл бага ангийн багш шавьдаа үсэг заахаас өмнө гарыг нь дадуулах гэж зуруулдаг гурвалжин, дөрвөлжин дүрсүүд адил утгатай зүйл юм. Бясалгалын үр дүн бол амьдрал байх учиртай. Тиймээс ч Гуру багш нар бясалгалыг чухалчилдаг боловч дотоод үнэний дайтай ач холбогдол өгдөггүй байсан. Зарим нь бүр шавиараа бясалгал хийлгүүлэлгүй амьдралд нь бясалгалыг цэцэглүүлдэг ажээ

Астраль бие буюу зүүдэн биеийн аялал

Астраль бие буюу зүүдэн биеийн амьдрал нь хүний хоёр дахь амьдрал буюу бурханлагын амьдралыг бий болгодог. Хүмүүс амьдралынхаа хагасыг ямар ч үр ашиггүй нойрсож өнгөрөөдөг хэмээн харамсдаг боловч физик биеийн өдрийн амьдралаас илүү зүүдэн биеийн амьдрал бодитой бас асар их зүйлийг бүтээсэн үр ашигтай амьдрал байдаг. Физик биеийн давж чадахгүй байгаа асуудлыг зүүдэн бие шийдэж өгсөн түүх асар арвин тааралддаг. Тэгээд ч алсын аянд хүч шаардахгүй, хоол унд, орон байр нэхэхгүй аялагч бол зүүдэн бие юм. Зүүдэн биеийн үелзэл давтамж нь 50гц байдаг бол физик биеийн давтамж 1гц байдаг. Иймээс аливаа зүйлийн ая эвийг олох болон өө сэвийг ажиглахад зүүдэн бие хамаагүй илүү билээ. Төвдийн их бясалгагч Мягмар Лувсандамба дэлгүүрт зочилхын өмнөх шөнө зүүдэн биеэрээ очиж авах бараагаа сонгодог байжээ. Мөн Монголын их дөвчингүүд харийнхны эсрэг рид хүчний тулаанд зүүдэн биеэ голчлон ашиглаж байсан түүх бий.
Энгийн бидний хувьд физик биеийн амьдралаа илүү чухалчилдаг учир зүүдэн бие маань ямар ч захиалгагүй амьдарч дур зоргоороо тэнүүчилдэг. Физик биеийн амьдрал, зүүдэн биеийн амьдрал хоёр маань хэлхээ холбоогүй шахам болсон гэсэн үг. Зүүдэн биеэ амьдралын зорилгодоо анх ашиглаж сурах гэж байгаа хүн эхлээд нойрсхын өмнө зүүдэн биедээ физик биеийн өмнөөс захиа бичиж үлдээх хэрэгтэй. Тэгээд өглөө сэрээд босох гэж яарсны хэрэггүй. Учир нь босох гэж хөдлөх зуур зүүд мартагдана. Яаралгүй хэсэгхэн зуур зүүднийхээ үзүүлсэн эшийг эргэцүүл. Энэ үед зүүдний тайлал майлал гэх номыг огт харалгүйгээр зүүдэнд тохиолдсон явдлуудаа шууд утгаар нь ойлгох хэрэгтэй юм. Ер нь зүүдэнд уулзсан учирсан бүгд физик биеийн уулзалт учирлуудаас ч илүү бодит байдаг. Өдрийн сэрүүндээ хэл амаа ололцохгүй байсан нөхдүүд зүүдэн биедээ бие биенээ ойлгож хамтарсан зөвшилцөлд хүрдэг.
Зүүдэн биед явж байхад гэнэт сэрэх хэрэг гарч болдог. Энэ үед зүүдэн бие хаана ч явж байсан хамаагүй хоромын зуур физик биедээ татагдан ордог. Энэ үед өндрөөс унах мэдрэмж төрж хүн цочиж сэрдэг. Зүүдэн биеийг гэдрэг татах үйлдлийг физик бие болон зүүдэн бие хоёрыг холбож байдаг мөнгөн утас гүйцэтгэдэг. Мөнгөн утас тухайн хүний амьд байгааг илтгэх ба өөр гариг хүртэл сунгасан ч тасрахгүй хөвөрдөг. Хэрэв унтаж байхдаа насан эцэслэвэл л мөнгөн утас тасарна.
Физик биедээ байхдаа хамаг амьтныг ялгаварлалгүй энэрхүйн бясалгал хийдэг хүн зүүдэн биедээ байхдаа цочих эмээх зэргээс ангижирч аймшиггүй чин зоригоор хаана ч аялал хийдэг болдог. Аймшиггүй чин зоригт зүүднээ аялагч гамшиг тохиолдсон үед дэлхийг ч аврахаар тийм их хүчийг ялгаруулж чаддаг.
Зүүдэн бие маань бурханлагтай холбоотой байж чаддаг боловч бурханы хутаг хараахан биш юм. Бурханы хутагт хүрэхэд бясалгагч хүн физик бие болон зүүдэн биеийн хамтын хүчээр үл ялгаварлах болон үл дасах зан төрхийг өөрт бий болгох хэрэг гардаг. Тиймээс хүн та амьдралын хором бүрийг зүгээр өнгөрөөдөггүй болж таарч байна даа.

Monday, April 28, 2014

Ум а хум буюу гэгээрлийн томъёо

Ум хэмээх үг нь бүхэл нэг оршихуй хэмээх утгыг агуулсан шидэт авиа юм. Хамаг ертөнц мөхөхөд Ум хэмээх мөн чанартаа л шингэнэ. Хамаг ертөнц өрнөхдөө Ум хэмээх мөн чанараасаа л дэлгэрнэ. Учир нь ертөнц дэх хамаг зүйлсийн мөн чанарын нэгдэл бол Ум юм. Тиймээс иргэншил хооронд Ум л дамжин өвлөгддөг. Ямар ч галав юүлсэн дараагийн иргэншилд ганцхан Ум л дамжин ирдэг гэсэн үг. Хойшид ч ийм байх болно.
     Харин Хум нь бусдын сайн сайхны төлөө Ум-аас түр тасран гарсан хувь хүний өөрийнх нь орь ганцаараа буй дотоод мөн чанар юм. Хүний дотоод мөн чанар хүний биеийн хүрдүүдийг нэвтлэн орших гол судлыг дамнан оршино. Хум-ыг би үзэл бүчин авч үйлийн үрийн хиймэл хоосон дүрэмд захируулснаар Хум нь зорилгоо умартдаг. Хум нь агуу их оршихуйн мөн чанар болсон Ум-д нийлж нэг бүхэл ертөнц, нэг бүхэл амь болдог билээ.
         Ум буюу бүхэл оршихуй, Хум нэгж амь, эдгээр нь хоорондоо А авиа буюу амьсгалаар тусгаарлагдана.
      А авиа буюу амьсгал тасрахад Ум Хум хоёр бие биедээ нэгдэх учиртай боловч мөн чанар нь хар цагаан ачаагаа хаяагүй нөхцөлд тэр алаг ачаа нь Ум Хум хоёрын завсар тусгаарлагч болон зааглаж байгаад дараагийн А авиа буюу дараагийн амьдралыг үүсгээд байдаг. Ингээд УМ А ХУМ гэх ертөнцийн томъёолол хариугаа хүлээн бидний өмнө байсаар байдаг. Бурхад бол томъёогоо сайн ашиглаж сурсан сурагч оюутан л гэсэн үг. Тиймээс бүх бурхад өөрийн сүнс болох Хум-аа яг одоо Ум-д нэгтгэн уусгаад бүхэллэг нэг амь болон амьдарч байгаа билээ. Ертөнцийн бүх эд эсэд амьдарч байгаа гэсэн үг. Тиймээс бясалгагч хүнд Ум буюу хүрээлэн байгаа орчлон нь бүх бурхадын мөн чанарын агуу нэгдэл болдог. Харин хум нь хүний дотоодод байгаа бүх бурхадын бичил нэгдэл юм. Ийм үзлээр билгийн мэлмий нээгдэхэд бясалгагч хүн бүхнийг хайрлах бодьсадвын замд ордог. Тиймд сайн муу, сайхан муухай, нүгэл буян, бузар хийгээд ариун зүйлс гэдэг нь хоорондоо зааглаад ялгаад байх юмгүй ариун Ум-ын эд эсүүд болдог. Бясалгагч хүн бүхнийг үл ялгаварлах зан чанарыг өөртөө төлөвшүүлснээр аюулт туйлшралаас ангижирч зохирол хэмээх цэвэр ухамсарын ахуйд сэрдэг.
    Бясалгагч хүн зохирлоор бүхнийг хийх үед гадна орчиндоо ч дотоод ахуйдаа ч амирлал авчрах тул сайн муу ялгалгүй маш зоригтойгоор үйлийг хийдэг. Зохирол ухамсрын ахуйд хийсэн ямар ч үйл орчон ертөнцийг амар амгалангаар адисладаг. Тийм бясалгагч өдөр хийснээ шөнө цэгнэх хэрэггүй болдог. Хэнээс ч уучлал гуйх шаардлагагүй нэгэн болно. Үйлийн үрийн хуульд үл захирагдагч нэгэн сайн эр болно.
Зохирол ухамсарлал зэрэг нь хүний дотоод мөн чанарын үелзэлийг Ум-ын үелзэлтэй холбож өгдөг. Энэхүү дээд үелзэлийг мэдэрсэн Хум-ыг бурханы хутаг хэмээн нэрлэдэг билээ. Цаашид бясалгагчийн хувьд А авиа буюу амьсгал тасарсны дараа бүх зүйл нэгдэж ганц Ум үлдэх буюу бүхэл нэг оршхуйтай нэгдэх  үзэгдлийг Нирваанд орох хэмээн нэрлэдэг билээ.

Манайх гэдэг их айл

Нэгэн удаа зүрхээ чагнан суусаар зүүрмэглэлээ. Таван ханатай гэрийн хойморт тооноор тусах нарны гэрэлтэй ханьсан байтал агуу аялалын хөлөг онгоц минь болох зүүд нойрны ахуйд уусан оров. Бодлын хурдаар тээвэрлэгч зүүд минь энэ удаа намайг Үржинхандын ариун орноо авчирчээ.
Үржин богдын өлмийд мөргөх завшаан олдсон тэр мөчийг буман дагинасаар гэрчлүүлж үлдээлээ би тод оюундаа. Юмыг яаж мэдэх вэ? Асралт сэтгэл төрөхөд ашиглах ч юм билүү. Арга тасарсан үед аврал болгох ч юм билүү.
Одоо би сэрээд салшгүй амтат энэ зүүдээ орчлонгийн бусад үзэгдлийн адил дурсамж хоосны ангал руу алдах боловч Үржин гэрийнхээ нэг гишүүн болчихвол үнэний ахуйд гэртэйгээ мөнх холбоотой байна гэж сэтгэлээ. Ийнхүү сэтгээд би малгай тавьсан л бол манайх гэдэг санааг хатуу барьж энэ ирсэн орноо аймшиггүйгээр гэрээ хэмээн нэрлэлээ.
Орчлонд дэмий бэдрэх нэгнийг олж асраад авчирч болно гэж тэндхийн бурхад зөвшөөрлөө. Хамаг амьтан бүгдээр ирэвч хангалттай зай манайд бий гэж тэд тайлбарлалаа. Угаасаа бүгд л энэ гэрээс гарч яваад оршихуйд тардаг, хэдий хол аялсан ч цагаа болхоор бүгд эндээ цуглана гэж нэмж захилаа.
Хутагт Үржингийн орноо ирэх түлхүүр үзэл юу вэ хэмээн асуулаа. Тойрсон олон бурхад нэгэн дуугаар "Хайрын сэтгэлийг хамаг амьтан дор тэгш сэтгэлээр барих нь үзэсгэлэнт энэ гэрийн тань үүд хаалга мөн" хэмээн хэллээ.
Сахиус бурхадад өргөсөн сэржим, дээжүүд дэлхийн тал бүрээс энэ оронд ирж цуглах тул улаан хүрэн өнгийн дарс мөнхийн бялхсан идээ ундаа нь болдог ажээ.
Эн тэнцүү биесээ хүндлэх арван зургаан насны дүрээр залрагч ханд дагинас нь эгнэн ургасан цэцэгс дундаас шид хувирлаар төрж энэ орондоо ирсэн ажээ.
Үржин гэрийн хойд хаалга руу очмоор санагдлаа. Үржин гэрт морилон буй Дамдинбазар багшийгаа даган очтол дайтахаас өөр ажил хийж үзээгүй, махнаас өөр хоол идэж байгаагүй хөх Монголын олон арван өвгөдийг Жамсран бурхан дагуулсаар Майдар бурханы мэдэлд хүлээлгэн өгч байв. Майдар бурхан хөөрхий өвөг дээдсүүдийг маань уучиллаар угааж, цэцэгнээс төрүүлж, арван зургаа настай нүд нь гэрэлтсэн сахиусан тэнгэрийн биет болгоод мөнхийн амьдралд нь залж байлаа.
Тооноор туссан нар нүүрэнд ирж тусахад гэрэлд гялбан сэрлээ.
Ай агуу их гүрү багшийн оронд очсондоо баясан мөргөмүү. Ерөөсөө Гүрү багш бүр өөрийн гэсэн орныг бүтээх ажээ. Тэр орнуудаар очих бүр өөрийнхөө гэрийг хэмээн тунхаглаж байя. Ашиглаж байя. Зүүдээр очсон байсан ч яах вэ? Сэрүүндээ тархиар гэрчлэх, зүүдэндээ зүрхээрээ гэрчлэх ялгаагүй ээ.
Үржин оронд очсноо бодоод интернэтэд орж газрын зургийн "Гүүгл ээрт" программ руу орлоо. Үржин богд Бадамжунайн 7-р зуунд төрсөн нутаг болох Удияана орон буюу одоогийн Кашмир мужид анхаарлаа хандууллаа. Тэнд Кашмир болон Төвдийн хил дамнан орших Пан Гон нуур оршдог билээ. Энэ нуур эрт цагт Ма Пан гэдэг нэртэй байсныг нутгийн нэг хөгшнөөс сонсож байсан билээ. Бадамжунай багшийг төрүүлсэн нуур учраас л Ма цолтой байсан байх гэж би боддог. Энэ л нуурын дээрхи огторгуйд Үржинхандын орон байгаа хэмээн тогтоолоо.
Одоогоос 300 гаруй жилийн өмнө Монголоос Жагар Молом гэдэг лам кашмирт очиж жод лүйжингийн ном сурч ирсэн байдаг. Тэр буцах замдаа Пан Гон нуурын хажуугийн уулын оройд хоноглоод өглөө дагинасын цувааг харжээ. Тэрээр хамгийн сүүлийн дагиныг цочоож хашгирснаас тэр дагина барьж явсан алтан ганлингаа /бүрээ/ алдаж, тэр нь Моломын олз болжээ. Тэр алтан ганлин тухайн үеийнхээ Монголын нэг эрдэнэ хэмээгдэж байсан түүхтэй аж.

"Үржинхандын оронд зорчсон монгол залуугийн тэмдэглэл" номын тухай

Бурханы хутгийг олж гэгээрэгсдийн байгуулсан орон болон тэдний олуулаа цуглан амьдардаг орнуудын тухай ном шинээр гарлаа. Бидний сайн мэдэх Шамбалын орон ба түүний аж байдалын тухай мөн Ловон Бадамжунай багшийн эрхшээдэг Үржинхандын орныхонтой бясалгал даяанд явснаар холбоо тогтоосон Монгол залуугийн тэмдэглэлийг та бүхэнд "Ухаарлын хөтөч" ТББ-аас толилуулж байна.
Уул нь гэгээрэлд хүрэхэд хүний дотоод мөн чанар орчлон даяар тархаж бүх эд эсүүдэд шингэдэг билээ. Энэ үед гэгээн сүнс зургаан зүйл хамаг амьтны дотоод мөн чанарт ялгаварлал үгүйгээр шингэдэг. Цаашилбал зөвхөн амьтадад бус бүхий орчлонгийн хумхын тоосноос эхлээд бүх нар, гараг, эрхэст амь болон асдаг. Өмнө нь чи нэг амь байсан бол одоо тоолшгүй олон амьтны төрөлд задарч оршхуйг эзлэсэн шинэ амьдралд орно.
Энэ дундаас гэгээрсний билэгдэл болж бурхадаас нэг нэг дүр тэнгэрт төлөөний орон үүсгэн амьдарч эхлэдэг. Жишээлбэл Агнист, Диваажин, Шамбал, Үржинханд зэрэг тэнгэрийн орнууд болж тогтсон байдаг. 

Номын гол утга санаа нь энэ дэлхий дээр бурхад ямар ч ажил төрөл, ямар ч амьдралын хэв маягийг ялгаварлалгүйгээр амсаж туулж өнгөрүүлдэг ба тэд гаднаасаа хэнд ч мэдэгдэлгүй амьдарч чаддаг тухай багш нарынхаа амьдралаар жишээлж өгүүлсэн болно.
Мөн сүнслэг ахуйд элдэв туйлшрал сахил санваар, мацаг мөрдлөгө илүүц байдаг ба энгийн байгаагаараа одоо цагтаа байснаар бурханы хутгийг махчин төрхтнүүд ч олж болно гэдгийг бурхад эш үзүүлсэн тухай гарна. Эл махчин төрхтнүүдэд Монголд байдаг л нэг хүн хийгээд асур хийгээд тэнгэрүүд бүгд багтана.

Дандарын номын үнэн

2012 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Доржготов
1.

       Энэ ертөнц дээр хэнд ч гэм нүгэл байхгүй. Хонинд ч гэм нүгэл байхгүй. Чононд ч гэм нүгэл байхгүй.
2.    Энэ ертөнц дээр бурхадад гэм нүгэл байхгүй. Шалбааг дотор ч бурхад бий. Лянхуа дотор ч бурхад бий.
3.    Бурханы хутгийг олно гэдэг нь чи өөрөө шалбааг болох бас лянхуа ч болох явдал юм. Иймээс нэг зүйлд уягдах хэрэггүй. Аливаа зүйлийг ялгаварлах хэрэггүй. Бүхнийг хүлээн зөвшөөр.
4.   Зөвхөн одоо цагт бүхэл ертөнц багтана. Ертөнцөөс нэг ч зүйл өнгөрсөнд үлдэж чадахгүй. Ертөнцөөс нэг ч зүйл ирээдүй рүү цойлж чадахгүй. Хатуу чанга зарчмаа хаяж, одоо цагтаа уян налархай бай.
5.    Бүх бурхадтай хамтдаа амьдрах ганц боломж нь одоо цаг. Бурхадтай хамт байж чадвал сэрнэ. Хамт байж чадахгүй бол амьдрал чинь зүүд болон хувирна.
6.   Бодол бол хэзээ ч үүсэшгүй, бас усташгүй энерги. Тиймээс тэр чамаас тусдаа тэнэмэл этгээд.
7.      Ямар ч бодол чамайг эзлэн түрэмгийлэх чанартай байдаг. Харин чи өөрөө бодлуудыг эзлэн түрэмгийлж чадна гэдэгтээ итгэ. Чиний цорын ганц зэвсэг бол бодлуудын урмыг хугалах.
8.    Бодлуудыг ялж чадвал хайр энэрлийн туг орой дээр чинь мандана.
9.    Чамайг байнга дагаж явдаг бодлууд нийлээд чиний сэтгэлийг бий болгодог. Тиймд сэтгэлдээ найдах нь ангамал халуун цөлд үүлний сүүдэрт найдахтай адил.
Ж.Доржготов 2012 он

Бөө хүн онгод тэнгэрүүддээ ач тусаа үзүүлэх боломж

Бөөгийн шашин Монголын түүх соёлын тулгуур шашин юм. Монголчуудын өдөр тутмын амьдралд бөөгийн шашны ёс суртхууны элментүүд хүчин төгөлдөр мөрдөгддөг. Энэ зан заншил маань мөнхөд үргэлжлэх байх. Хаалга алдлахгүй байх, босгон дээр гишгэхгүй байх, малгайгаа буруу харуулж өмсөхгүй байх гэх мэтээр үргэлжилнэ. Фэн шүйгийн өнө эртний үүсэл бөөгийн уламжилалт зан үйлээс эхтэй байдаг. Монголчууд түүхэндээ бөөгийн зан үйлийг алхам тутамдаа ашигладаг байсны жишээ нь аян дайны өмнө дайсны талд салхи, бороо, мөндөр зэргийг дуудан авчирдаг зад барих үйл байна. Энэ зан үйл явсаар Хувилай хааны үед японы зэн буддизмын лам нарын бясалгал мөргөлийн зан үйлтэй тулгарсан юм. Хөрстөд хүн хоорондын, хөхрөгчид бурхад хийгээд догшин хар тэнгэрүүдийн хооронд тулаан болжээ. Энэ явдлаас хойш хаадууд нэгэн шинэ хүчийг эзэмших зорилго өвөрлөж эхлэсэн. Энэ зорилгоо муйхараар эхлэсэн учир олон бөө зайран хэлмэгдсэн түүхтэй.
     Цаг хугацаа бүхнийг цайруулдаг болхоор хүн ард тэнгэр онгодууд бүгд найрсан зохицож амьдрал ч цааш үргэлжилжээ. Буддын шашныхан догшин хар тэнгэрүүдээс онцлон сахиусаар залдаг болжээ. Олон ч тэнгэрүүд хамгаалагч сахиусны үүрэгтэйгээр томилогдсон байдаг. Далай багшийн дэргэд Найчун сахиус, мөн тусдаа урсгал болон хөгжөөд байгаа Шүгдэн сахиус гээд олон сахиус өмнө нь асар хүчит хар тэнгэрүүд байжээ. Найчун бол яах аргагүй Монгол нутагт оршиж байсан догшин тэнгэр байсан.

    Эдүгээ хамаг амьтан амар амгаланд хүрэх бололцоо төгөлдөр хэмээгдсэн Майдар бурханы даасан алтан эрин морилон ирж байна. Энэ эриний зөн совин хамаг амьтанд илэрч дор бүрнээ догдолсон, эрэл идэвхийлэл өрнөсөн үе тохиож байна. Хүн төрөлхтөнд индиго гэгдэх хүүхдүүд төрж, асури болон тэнгэрүүд хүн төрөлхтний зүг үр удамаа сэргээн ирж бөөн хөл найр болж байна. Зарим тэнгэр асурууд сайхан зөндөө хөтлөгдөөд ирсэн боловч үр удам болох хүн нь Майдарын эриний төсөөлөл ч үгүй байгаад балмагдан яахаа мэдэхгүй болж дэмий улаач бөөгөө аваад буцаад морилох үзэгдэл ажиглагдаж байна.
    Асур, тэнгэр, бардын гацалт зэрэг нь олон зуу бүр олон мянганаар наслаж зовлон гэдгийг хэзээ ч дуусашгүй мэтээр амсдаг хий биеийн амьдрал юм. Тэдэнд аз жаргалын энерги тасралтгүй ирэх боловч аз жаргал гэдэг нь зовлонгийн хагас гэдгийг тэд голдоо ортол мэдэрдэг.
    Бөө болсон хүн өөрөө тэрхүү тэнгэрүүдийнхээ алдааг давтахаас ангид байх хэрэгтэй. Мөн тэнгэрүүддээ тус болж жинхэнэ амар амгалан гэж юу байдгийг үзүүлж, тэрхүү амар амгалангийн амьдралын хэлбэр рүү тэнгэрүүдээ оруулах хэрэгтэй. Тэгхийн тулд эхлээд бөөгийн уламжлал тэнгэр, асурийн амьдралыг сайн судлах хэрэгтэй. Онгод тэнгэрийн юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал нь буддын амар амгалангийн сургаал болох Дандарын ёс гээчийг олоод нэг харчихвал сайн.
    Дандарын ёсоор амар амгалан нь явцуу ганц сүнсийг эзэмшиж байх үед мэдрэгддэг зүйл бишээ. Харин аватара буюу оршихуйн бүх эд эсэд шингэсэн асар их тэлэлтэд орсон амь болж байж амар амгалан гэдгийг мэдэрнэ. Таван махбодийн аватар болоо гэхэд усны аватара хаана ус байна тэр бүхнийг эзэмшинэ. Шавар шалбаагаас эхлээд далай тэнгис бол надаас өөр хэн ч биш болно. Мөн амьтны биеийн 70 хувь нь ус тиймээс би бүх амьтан болж мэдрэнэ. Гал аватара гэхэд чүдэнзний галаас эхлээд галтикын бүх нарыг ч биеээ болгон мэдэрнэ. шороо аватара бээр шороо хаана байна тэр бүхэнд оршино. Хумхын тоосноос эхлээд бүх гараг эрхэст амь болон орно. Ийм маягаар миний амь бүх л аватара нар болон тэлж хөгжих учир одоо надад жаргал зовлон гэгч зүйл мэдрэгдэхээ байж амар амгалангийн жинхэнэ бодит шинэ амьдрал эхлэнэ. Тэнгэр асуруудад ийм шинэ амьдралын тухай цухуйлгах төдийд ойлгон баясаж, рид хүчээрээ аватарагийн мөн чанарыг өөртөө цогцлоож аваад бурханы хутаг буюу аватара төрхөнд шилждэг. Тэгээд тэдгээр тэнгэр асууриуд эцэстээ хамтдаа бүхэл оршихуйд шингэн амьдрахын ерөөлийг өргөөд шинэ агуу амьдралынхаа зүг эргэж ирэлтгүй явж өгдөг.
Ингээд онгодоо бурханлагт үдсэн бөө хүн маань энгийн хүн болж цаашид амьдралаа хөөн оддог. Гэтэл энэ үзэгдлийг ойлгоогүй бөө нар эцэг өвгөдгүйгээр би хүн биш хэмээн өөрийгөө ч, онгодоо ч жаргал зовлонгийн далайд татаж чангаасаар байхыг илүүд үздэг. Тэгээд ч шал өөр юм хайж ирсэн хүнийг онгод болгоод ашиглачихвал түүн шиг хачин явдал хаана байх билээ.

Үйлийн үрийн ахуйгаас чөлөөлөгдсөн нь

Үйлийн үр бол энэ орчлонгийн хөдөлгөгч хүч, үндсэн хууль нь юм. Үйлийн үрийн хуулийн гол санаа нь хэн нэгэн бээр үйл хийж л байгаа бол тэр нь өчүүхэн ч бай том ч бай ялгалгүй тухайн хүний ирээдүйн амьдралын нэг хэсгийг бүрдүүлэх ахуй нөхцлийн үр нь болж байдаг. Хэн юу тарина түүнийхээ ургацыг хураана гэдэг дээ.
Өнөөдөр хүн төрөлхтөн асар арвин их үйлийн үрийн сан хөмрөг тээж явна. Энэ сан хөмрөг нь дотроо маш олон янз. Нийтийн үйлийн үр, хувийн үйлийн үр гэх мэт. Энэ хуулийг аль эрт мэдэрсэн ард түмэн бол Монголчууд юм. Монгол бол цөөхөн хүн амтай хирнээ Орос, Хятад хоёр их гүрний дунд тусгаар улс хэвээрээ найр наадам тасрахгүй жарган суух гайхамшигт ард түмэн билээ. Уул нь түүхэндээ дэлхийг донсолгож явсан ч энергийн урсах хуулийг мэддэг хаадууд нь хүрсэн амжилтаа үйлийн үр маягаар хадгалхаар шийдэцгээсэн байна. Энерги ус хоёр адилхан шинж чанартай. Ус үргэлж өндрөөс нам руу урсдаг. Энерги ч агуу ихээс оргүй хоосон руу байнга тэмүүлдэг. Амжилтаа хадгалахыг зорьсон хаад маань бурханы шашны үйлийн үрийн сургаалын дагуу хамаг хүчээ буян нүглийн дэнсэн дээрхи буян гэсэн талд нь хаяжээ. Одоо Монгол орон дотроосоо нууцлаг хүчийг агуулсан хэн ч халдашгүй дагшин орон болсон байдаг. Энэ нь үйлийн үрийн хуулийг жирийн ардаас эхлээд улс орны бодлогод ашиглаж байсны жишээ юм.
Монгол хүн нэг итгэсэн зүйлдээ мохошгүй үнэнч байдаг. Өвөг дээдэс маань үйлийн үрийн хуульд итгэсэн. Тиймд тэд өөрсдөө харийн түрэмгийлэлд хааяа ордог байсан ч хойч ирээдүйгээ бодоод энэрэнгүй өршөөнгүй сэтгэлээ өчүүхэн ч гуйвуулаагүй. Энэ үйлийн үр нь эх оронч цогтой охид хөвгүүдийг цаг цагт нь төрүүлж өгсөөр ирсэн юм. Энэрэнгүй сэтгэлийн хүчийг мэдэрсэн нэгэн бээр "Ар халхын буян заяа барагдах учиргүй" хэмээн тунхагласан байдаг.
Зарим хувь хүнд ирэх үйлийн үрийн дараалал нь хэт их уртасч энэ насанд хийсэн үйлийн үрээ энэ насандаа амсаж чадхааргүй арвин болсон байдаг тул ажигч хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. Хэн нэгэн хичнээн муу зүйл хийвч амьдрал нь улам л дээшлээд байх үзэгдэл байдаг. Тэр үйлийн үрийн гадна орхигдож байгаа юм бишээ. Урд насны буяныхаа үрийг амсаж яваа хүний л нэг юм.
Хийсэн үйлийн үр эзэндээ цагаа болхоор жаргал болон ирэх үү? зовлон болон ирэх үү? гэдэг нь маш бодитой зүйл билээ. Үйлийн үрийн ерөнхий хэв шинжээр баримжаалж тухайн сүнс дараа насандаа тэнгэр болох уу? асури болох уу? хүн болох уу? хаана хэнийд төрөх вэ? гэх маш олон асуудлууд автоматаар шийдэгддэг. Дорно дахины үзлээр 49 хоног дотор шийдэгддэг ч гэдэг. Энэ маягаар зургаан зүйл амьтдын шилжилт хөдөлгөөн үйлийн үрийн их орчлийг бий болгон энэ их үймээн хэзээ ч дуусахгүй мэт нүд эрээлжлүүлнэ.
Үйлийн үрийн хуулийг ойлгох нь гэгээрэл, амар амгалангийн уулын бэл буюу үндэс суурь болж өгдөг. Үйлийн үрийн хуулийг сансарын хүрдэн доторхи амьдралыг эмх журамд оруулах хууль гэж болно. Үүнийг ойлгосноор хувь хүний өөрийнх нь зовлонгийн уналт зогсож, мунхагийн дэггүйтлээ хазаарлаж авдаг.
Гэхдээ үйлийн үрийг ойлгосноор гэгээрэл, амар амгалангийн уулын оройд гарчихаж байгаа юм биш. Харин бэлээс хяр хүртэлхи замд гархад бэлэн болж байгаа нь тэр. Энэ зам ямар зам бэ? хэмээвэл үйлийн үрийн ахуйгаас ангижрах зам юм.
Үйлийн үр өмнө нь яагаад бодит байсан юм болоо. Үйлийн үр хүний сүнсний дурсамж эд эсэд кодлогдож үлдээд байдаг болхоор нэхэл хатуутай цохож ирээд байдаг. Одоо бурхадын аргыг судлахаас өөр аргагүй болно. Бурхан бол үйлийн үрээс ангид амьдрагч нэгэн билээ. Дорно дахинд "Бурхан бээр хүн хөнөөсөн ч үйлийн үрийг нь амсахгүй" гэх үг байдаг. Бид яаж тийм болох вэ. Түүх сөхлөө олон хүн бурханы хутгийг нэг насандаа амжиж олоод гэгээрчээ. Бурханы хутагийг олоох гэхэд бас эндүүрэх талтай харин дотроосоо нээх гэвэл зөв болох байх. Тэдний зарим нь нэг шөнийн дотор гэгээрчээ. Зарим нь зүгээр явж байгаад хоромын дотор гэгээрсэн байх юм.
Бурханы хутагийг дотроосоо нээх гол зарчим нь бурханлаг ахуйгаас шинээр төрөх явдал юм. Бурханлагаас сүнсээ болон бүх зүйлээ шинээр төрүүлж чадвал нөгөө сүнсний санах ой, үйлийн үр зэрэг үзэгдлүүд ор мөргүй болох аж. Энэ үед хүнд юу тохиолдох вэ? гэвэл хийж байгаа ажил үргэлжилж л байна. Өмссөн зүүсэн хэвээрээ харин дотоод мөн чанараасаа гэрэлтсэн нэгэн болно.
Үүний тулд эхлээд бясалгалд явбал өлзийтэй. Тэнд очоод бурханлагийн төрөлт гэдэгтэй ямар нэг хэмжээгээр нүүр тулж үзнэ. Тэнд байхдаа амссан зүйлээ юу гэдгийг хэлж чадамгүй оргазмыг амсана. Дараа нь бясалгалаас ирнэ. Нэг сайхан дурсамж эсвэл байнга хийж байдаг нэг дасгал чирсээр гэртээ ирнэ. Энэ бол шижүүрээс нь бариад авлаа гэсэн үг.
Одоо энэ бурханлагаас төрөх төрөлтөө байнгын болгоход анхаарах хэрэгтэй. Бясалгалын тусгай аргаа яаралтай хаяж амьдралын хором бүрт мөн хийж буй бүх үйлдэлдээ бясалгалыг шингээхийг хичээ. Энэ тал дээр ихэнхи бясалгалчид алддаг. Уул нь сэрэх гэж суниадаг шиг бясалгаж эхэлсэн байдаг. Гэтэл энгийн нойрноос сэрэх агшинд олон суниах зохисгүй. Үүнтэй адил бясалгалыг насан туршийнх болгох нь зохисгүй.
Яг юун тухай яриад байна гэхээр арай хийн олсон мэдрэмжээ хором бүрийнмэдрэж болгох бас мөнхийн болгоход анхаар гэсэн үг. Энэ нь цаанаа хором бүрийн ухамсрыг шаардаж байна. Яваандаа энэ бурханлагийн төрөлтүүд чинь бүхэл оршихуйн давтамжтай хөл нийлүүлэх болно. Бүхэл оршхуйн давтамж ойролцоогоор 50гц-60гц байдаг. Минутанд 3000 удаа төрөх мэдрэмж гэсэн үг. Бурхан бээр нэг аяга шөл идэхэд бурханлаг ахуйгаасаа арван мянган удаа төрлөө гэсэн үг. Тэр шөл нь бурханы хувьд юуны мах, хэн хийсэн, шинэ үү муудсан уу гэдэг нь огт хамаагүй болж байгаа юм.
Ийм оршихуйд ялгаварлах болон дасах үзэгдэл явагдаж амждаггүй. Олон ч бясалгагч нар олон ч жил үл ялгаварлал болон үл дасхыг өөртөө төлөвшүүлэх гэж олон ч багны эзэд болцгоосон доо. Бүх асуудал Бурханлагаас тасралтгүй төрөхөд л байсан байна.
Мял богдод хор уулгахад Мял богд "Наад хор чинь намайг хордуулж чадахгүй" гээд байсан нь агуу төрөлттэй нь холбоотой юм.
Үл ялгаварлан энэрхүйн их сан Жанрайсиг
Бүхнийг болгоогч эзэн Манзушир
Агуу хүчийг эрхшээгч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Лувсандагва нарын өлмийд сөгдмүй.