Гэм нүгэлтнийг аварч зовлонгоос нь чөлөөлөх
ажлыг бурхан л хийдэг хэмээн хүмүүс бодсоор ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч болох
л юм.
Гэхдээ аврах үзэгдлийн гол гогцоо нь
бүхэл оршхуй гэмтний гэм нүглийг уучилсан үед тэр гэмтэн ариусдаг явдал юм.
Миний хүү Есүс ч эцэг минь эдгээр хүмүүсийн гэм нүглийг өршөөгөөч хэмээн гуйж
байсныг санаж байна уу?
Бурханы хутагийг олох гэдэг нь бүхэл
оршхуйг төлөөлөх чадварыг хэлдэг бөгөөд хүн бүхэнд ийм авъяас заяасан байдаг
шүү дээ. Оршхуйн зүрхний цохилолтой хамт цохилж амьдар. Өнгөрсөнд битгий үлд.
Ирээдүй рүү санаашралын аялал битгий үйлд. Оршхуйтайгаа хамт байгаа чамайг хэн
оршхуйг төлөөлж чадахгүй хэмээн басах вэ?
Уучлалын зэмсгийг эзэмших гэж буй
хүн эхлээд өөрөө өөрийгөө уучилж сурах явдал юм. Өөрийгөө уучилдаг хүнд зургаан
зүйл хамаг амьтан хийгээд тэдний дотроос тэнгэр төрөлтнүүд бүр илүү итгэн
хүрээлнэ. Чамайг олон шавьтай болно гэж ерөөе хүү минь.
Оршхуй хэн нэгнийг уучилсаар байхад
тэр нэгэн бээр өөрийгөө гэмтэнд тооцон цааш эргэлдэн зугтааваас бурхан бээр тэр хүний төлөө хүлээхээс өөр юуг хийж чадах вэ дээ.
Угтаа бол хүү минь энэ орчлон хоосон чанартай
бөгөөд чиний хийсэн гэм болон буяныг гэрчлэх гэрч гэж байдаггүй юм шүү дээ. Харин
чиний эго, би үзэл чинь л чиний хуурмаг хавтаст хэргийг бүрдүүлж өмнө чинь
тавиад байна.
Хоосон чанарт оршхуйд ганц л үнэн
бий тэр бол чиний яг одоо цаг шүү дээ. Эго чинь гэрчлэх дуртай бол чиний энэ үнэнийг
л гэрчлэнэ биз.
Уучлалын зэмсгийг эзэмшснээрээ чи
намайг ч бас уучилж байгаа нь тэр билээ. Учир нь би чамайг энэ зовлонт ертөнцөд
төрүүлээд орхисон гэмтэн нь шүү дээ.
Уучлахад суралцаж л явна. Өөрөө өөртөө багш болж явнадаа одоо гэхдээ хөтөч хэрэгтэйм шиг санагдах болж...
ReplyDelete