Бүлээний галын иог.
Иогыг эхлэхийн өмнө иог хийгч нь өөрийгөө хажид бурханы нэг дүр
гэдэгт итгэлтэй болсон байх хэрэгтэй. Үүний тулд хажид бурханы хөрөг дүр болон
үзэл санааг сайн судалсан байна.
Бүлээний галын иогын хүрдний систем.
Бүлээний галын иогыг хийхдээ биеээ хүрднүүдийн төсөөллийн системд
шилжүүлнэ. Бүлээн галын иогт таван хүрдийг голлож авч үздэг. Үүнд 1.Толгойн
орой, 2.Хоолой, 3.Зүрх, 4.Хүйс, 5.Үндэс хүрдүүд оршин байна. Эдгээр хүрдний
голоор Авандуди хэмээх гол судал үндэс хүрднээс эхлээд толгойн орой хүртэл өгссөн байна гэж төсөөлнө. Үндсэн хүрд буюу
хүйснээс доош 4 хуруу зайнд байх асуух нурууны хүрдэнд гол Авандуди болон хоёр талаас нь нар сарны
судлууд уулзана.
Хамрын баруун нүхнээс сарны
судал /лалана/ гарч доош явсаар үндэс хүрдэнд очино. Мөн хамрын зүүн нүхнээс
цааш нарны судал /расана/ гарч доош
явсаар үндэс хүрдэнд очино. Мөн хүрд болгоноос асар
олон тоотой нади хэмээх туслах судлууд салаалж ойр орчны эд эсүүдэд хүрсэн байна.
Авадудийн доод үзүүрт А үсэг, харин
толгойн оройд Хам үсэг байгаагаар төсөөлнө. А үсэг нь аль ч хэлэнд анхдагч эгшиг
болох ба билгийн талыг төлөөлөх юм. Хам үсэг нь аргын талыг төлөөлөх ба оршхуйн
бүх бурхадын адистит оршсон ариун рашаан бүхий бумба хэлбэрээр оршино.
Үйл явц.
Иогын явцад тайван амьсгална. Уг иог
нь анапансита буюу ухамсартай амьсгалах хэмээх бясалгалаас улбаалсан гэдгийг
анхаарах нь зүйтэй. Тиймээс хүчтэй эсвэл хэт аажуу амьсгалгүй байвал зохилтой.
1. Эхний 8 амьсгал Нар сарны судлаар дамжин үндэс хүрд дээрхи А
үсгийг халааж дөл болгох ба Авандудигаар хөөрч хүйсний хүрд хүртэл өгсөнө. Дөл нь амьсгал бүрт
хагас ямхаар шилжинэ.
2. Дараагийн 10 амьсгал дөлийг хөлийн хурууны үзүүр хүргэнэ.
3. Дараагийн 10 амьсгал дөлийг эргээд хүйсний хүрд хүргэнэ.
4. Дараагийн 10 амьсгал дөлийг зүрхний хүрд хүргэнэ.
5. Дараагийн 10 амьсгал дөлийг хоолойн хүрд хүргэнэ.
6. Дараагийн 10 амьсгал дөлийг толгойн оройн хүрд хүргэнэ.
7. Дараагийн 10 амьсгал бумбатай мөнхийн рашааныг дөлөөр халааж
рашаанаас гэгээрлийн ганц дуслыг дэврүүлж авна. Энэ мөнхийн рашааны дусал
хүрсэн бүхэнд үйлийн үрийн хайлалт явагдаж үхэшгүй мөнхийн мөн чанар нь тодрон
гарна.
8. Дараагийн 10 амьсгал дуслыг хоолойн хүрдэнд хүргэнэ.
9. Дараагийн 10 амьсгал дуслыг зүрхний хүрдэнд хүргэнэ.
10. Дараагийн
10 амьсгал дуслыг хүйсний хүрдэнд хүргэнэ.
11. Дараагийн
10 амьсгал дуслыг хөлийн хурууны үзүүрт хүрдэнд хүргэнэ.
Ийнхүү нэг бүлээний галын иогт 108
амьсгал ордог. Нарова гэгээнд 108 ширхэгтэй эрхи байсан нь бүлээний галын иогт
зориулагджээ.Бүлээний галын иогыг цогцоор нь 10 шат хийхэд нийт 1080 амьсгал орно.
Бүлээний галын иог Авандудийн өргөний хэмжээнээс
хамаарч 10 үе шаттай явагдана.
1. дөл дүрэлзсэн авандуди нь үсний ширхэгийн хэмжээтэй
байна.
2. Чигчий хурууны чинээ бүдүүрнэ.
3. Гарын дайтай болно.
4. Биеийн хэмжээгээр бүдүүн болно.
5. Хорвоо ертөнц бүхэлдээ авандуди болно. Жидрэм буюу хажидын
үүсгэлийн зэрэг болно.
6. Буцах үйл явц эхлэж авандуди биеийн хэмжээтэй болно.
Зогрим буюу хажидын төгсгөлийн зэрэг болно.
7. Гарын дайтай болно.
8. Чигчий хурууны чинээ болно.
9. Үсний ширхэг шиг болно.
10. Авандуди
алга болж хоосон чанарт уусна.
No comments:
Post a Comment