Бурхан багш гэгээрлийн замыг нээх
зорилго өвөртлөн зургаан жил хатуу иогоор замнасан билээ. Тэр үеийнхээ сор
болсон Алира Калама болон Уддака Рамапута зэрэг иогч нар дээр очиж шавь болж
байсан юм. Бурхан багш зургаан жилийн хугацаанд маш хүнд мацаг барих, кундалини
сэргээх, байгалийн эрчмийг өөртөө шингээх, багшийн авралд итгэх, бурхадын
гэрлийг олж барих зэрэг бие сэтгэлийг ариусгах эртний дээд иогуудыг цаг алгасалгүй
хийж байсан.
Түүний хийж байсан иогууд амжилтанд
хүрч байсан хэдий ч тэр амжилт нь зөвхөн нэг нас, нэг биеийн хувийн л амжилт
байсан юм.
Бурхан багшид өөр зорилго байлаа.
Багш оршихуйн мөнхийн үнэнийг л олхыг хүсэж байсан юм. Тиймээс бурхан багш нэг
л өдөр өөрийнхөө иогын замналыг таслан зогсоосон юм.
Бурхан багш тэр зургаан жилийн нөр
их хөдөлмөр, гайхамшигт амжилт, гэгээн багш нарын сургаал ном зэргийг огт
өөрийн хэрэг биш юм шиг л мартаж чадсан. Тэр марталт бурхан багшийн мөнхийн
үнэнийг олох замын эхлэл байлаа.
Багш тэр оройдоо өөр ахуйд шилжин
орсон. Тэр ахуй бол оршихуйн үнэнийг олох тал дээр ямар ч амжилт олоогүйн
улмаас гуньхирсан сэтгэл нь хоосорсон ахуй байлаа. Ерөнхийдөө бурхан багш өмнө
нь туулж ирсэн их тэмүүлэл, амжилтын ахуй болон одоо шинээр амсаж буй хоосорлын
ахуй хэмээх хоёр ахуйн зааг дээр иржээ.
Бурхан багш энэ хоёр ахуйн шилжилтын
үйл явцыг огцом бөгөөд 100 хувь хийж чадсанаараа оршихуйн үнэнийг санаандгүй
олж тогтоосон.
Мэдээж тэр нэгэн орой бодь модны
доор сууж байсан бурхан багшийн дотоодод өмнөх тэмүүллийн ахуйн энерги, шинэ
ахуйн энерги хооронд урсгалын зөрүү гарч хүчтэй хямрал гарсан байх учиртай.
Багш тэрхүү хоёр ахуйн шилжилтийн хямралыг цэгцэлж, үнэлгээ дүгнэлт өгч
чадсанаараа мөнхийн үнэн буюу дотоод оюуны соёлыг өөртөө нээж өгсөн.
Бурхан багшийн олж авсан туршлагыг бид амьдралдаа хэрхэн нэвтрүүлэх вэ? Энэ амархан уу? гэх асуудлууд шавь нарт нь тулгардаг.
Эхлээд
өөрийнхөө одоо цагийн ахуйг тодруулах хэрэгтэй.
Одоо цагийн ахуй тань өргөн хүрээг хамарч болно. Эсвэл бичил ахуй ч байж
болно. Өнгөрсөнөөс одоо байгаа ахуйдаа 100 хувь шилжих нь дотоод оюуны
соёлын нэг үндэс болно. Сэтгэл санаагаа ирээдүй рүү алдалгүй одоо цагтаа
100
хувь барьж чадах нь дотоод ахуйгаа бантан болголгүй цэгцтэй байлгах
дотоод соёлын бас л
нэгэн үндэс болох юм.
Хүн гадаад орчиндоо тохируулан
хувцаслах, олны дунд биеээ зөв боловсон авч явах соёлыг бага балчираасаа өөртөө
төлөвшүүлдэг. Гэтэл дотоод оюуны соёлд төлөвшилд хүн анхаардаггүй. Ийм хүний
дотоодод нэвтэрвэл олон олон ахуйгаас үлдсэн эрээвэр хураавар бодол санаа
чихээстэй байдаг.
Хором доторхи бичил ахуйнуудын
хооронд 100 хувь шилжиж чадвал бурхан багшийн биеэр үлгэрлэсэн дотоод оюуны
соёлыг хялбарханаар эзэмшиж буй явдал билээ. Энэ тал дээр түүхэнд нүднийхээ
хараагаар л шинэ ахуйд шилжиж чаддаг Авалокетшварагийн
/Жанрайсигийн/ арга хамгийн алдартай нь билээ.
Хэтэрхий хялбархан юм шиг санагдах байх л даа.
Гэхдээ аливаа зүйлд хандах хандлагаас хамаарч ирээдүйн амжилт тодорхойлогддог.
Өчүүхэн ч гэсэн зүйлд 100 хувь хандаад л байвал нирвааны ахуйн үнэлэмж энэ 100
хувь хэмээх хандлага дээр чинь соёолно шүү дээ.
Хичнээн ч олон ажлыг зэрэг хийж байж
болно. Тухайн хоромд л бодол сэтгэл, мэдрэмж, мэлмий хараа, үзэл баримтлал
бүхэн тань нэг л ажил дээр тусч чаддаг байг. Тэр ариун хоромд өөр бусад ажлууд
болон өөр бусад ахуйн бодлууд таны дотоод ахуй руу үл нэвтэрч чадах болтугай.
Хүнд
төсөөлж байгаагүй зүйлс
тулгарахад дотоод оюуны соёлын хэрэгцээ хүчтэй мэдрэгдэж эхлэнэ. Аливаа
асуудлууд хүнийг оюуны соёлд сургахын төлөө л учирсан мэт байдаг. Тухайн
асуудалд хүлээцтэй хандснаар та итгэл үнэмшлийн хувьд үнэ цэнээ алдах
мэт
мэдрэмж төрж байж болох юм. Гэхдээ үнэ цэнэтэй байсан зүйл үнэ цэнэгүй
болох нь ч өөр нэг ахуй гэдгийг олж харж түүнд зовлон багатай шилжиж
сурах нь амьдрах урлаг, дээд соёл
билээ.
Бурхан багшийн дотоод оюуны соёл
өнөөдөр ч хүрээгээ тэлсээр байгаа билээ.
Тэр нь одоо цагийн соёл билээ. Өөр илүү аугаа юуг хүсэн хаашаа бэдрэх вэ?
Оюуны соёлыг өөрт суулгаагүй бол
мянган гүрү багшийг шүтээд ч зовлонгийн ахуйгаас салж чадахгүй. Дотоод оюуны
соёл нь мянган галавын турш аль ч хором агшинд олоод хэрэглэхэд авралаа
үзүүлэх зэмсэг болно. Эзэмшсэн л бол
дотоод оюуны соёл нь хэзээ ч үл алдрах мөнхийн цэвэр тунгалаг ахуйг хүнд
бэлэглэдэг билээ.

bayarlalaa <3
ReplyDelete